“Эргэмээр” хэмээх номын зохиогч С.Ихбаяр болон уран бүтээлч Э.Билигт нар “Хүн дүүрэн тал” хамтарсан үзэсгэлэнгээ “Хаанбанк” галерейд нээгээд байна. Барилгын инженер мэргэжилтэй, хэд хэдэн барилгад талбайн инженерээр ажиллаж, ашиглалтад хүлээлгэн өгсөн мэргэжилтэн залуу нь зураач, дизайнер гэргийнхээажил, үйлсэд татагдсаар мөн үгээр урлагч болсон гэлтэй. Түүний сэтгэлгээний гэж онцолмоор өгүүллэгүүдээс “Хүн дүүрэн талд” нь тэдний хамтарсан үзэсгэлэнгийн агуулгын илэрхийлэл, улмаар нэр нь болжээ. Өгүүллэгийг уншихад “гарах гарцгүй үед” гэсэн сэтгэгдэл төрөх агаад шийдэл олохгүй мухардах нь бачуурмаар. Зураач гэргий нь тал нутгийн сэдэвт зураасан зураг, хулдаасан бар, том хэмжээтэй бар гэсэн дараалал, технологиор даавуун дээр буулгасан 15 метр урт бүтээлээгол үзмэрээболгосон байна. Мөн тэнд олон хүний гэрэл зургаас буулгаж, барласан хөрөг бий. Эдгээрт дээрх өгүүллэгийн санаа, агуулгын тусгал бий хэмээж буй юм. Ийм нэгэн орчин үеийн, магадгүй сюрреалист урсгалын бүтээлийн үзэсгэлэнг зорьж очвоос ихийг ойлгох аж.
Бэлтгэсэн Р.Оюунаа