“Монгол арт” галерейгаас нүүдлийн үзэсгэлэнг орон нутагт зохион байгуулж буй билээ. Үүнийг өмнө нь Орхон, Дархан-Уулд зохион байгуулсан бол өчигдөр Төв аймагт дэлгэсэн байна. Уг үзэсгэлэнд 30 гаруй уран бүтээлчийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж буй гэнэ. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын уран бүтээлүүдээс толилуулах нь. Тэрбээр тус аймагт төрсөн, ажил, амьдралын гараагаа тэндээс эхэлсэн уран бүтээлч юм. Мөн алдарт зураачдын баримтат кино, хүүхэд, багачуудад зориулсан уран зургийн улсын уралдааны нэвтрүүлгүүдийг үзүүлэх юм байна. Нүүдлийн үзэсгэлэн энэ сарын 15- ныг дуустал Төв аймагт “саатах” аж.
Бэлтгэсэн М.Оч