Чимэглэх урлагийн чиглэлээр бүтээлээ туурвидаг залуу уран бүтээлч Д.Анхцэцэг, Г.Бямбацэрэн, Э.Уранзаяа нар хамтарсан “Heaven zone” үзэсгэлэнгээ “Монарти” галерейд дэлгэжээ. Эл үзэсгэлэндээ уран бүтээлчид сүүлийн хоёр жилийн хугацаанд нэгэн уур амьсгал, зорилгын дор нэгдэн урласан бүтээлүүдээ толилуулж буй аж. Тодруулбал, шил, даавуу, мод, холст, цаас, тусгай зориулалтын баримлын шавар зэрэг олон төрлийн гадаргуу дээр өөр өөрсдийн арга ажиллагаагаар дүрслэн урласан виртуал болон биет 30 гаруй бүтээлийг хүргэж буйгаараа онцлог аж. Эл үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ. Ташрамд дурдахад, “Монарти” галерей нь урлагийн боловсролын цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд үүний хүрээнд уран зургийн онол, арга техникийн суурь анхан шатны сургалт, урлагийн сэтгэл заслын оношилгоо, урлагийн түүхийн мэдлэг олгох дэлхийн урлагийн түүхийн хичээлийг сард дөрвөн удаа зохион байгуулж буй.
Бэлтгэсэн А.Тайшир