Хүүхдэд зориулсан, урлагийн орчин бүрдүүлсэн “Эгшин артгэр” урланг мэргэжлийн уран бүтээлчид хамтран “Олимп плаза” төвд нээхээр болжээ. Хүүхдийн бүтээлч сэтгэхүй, урам зоригийг хөглөх зорилготой урлангийнхаа нээлтийг тохиолдуулан энэ сарын 11-нд дээрх төвд нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэнэ. Тус өдөрлөгөөр уран зураг, баримал, наамал, гоблем, хүүхэлдэй урлал зэрэг гар урлалын төрлийн хичээл заах аж. Хүүхдүүд үүнд үнэ төл бөргүй хамрагдах боломжтой. Урлангийн сургалтад 3-16 насны хүүхдүүдээс гадна насанд хүрэгчид ч хичээллэж болох юм билээ.