Сэлэнгэ аймгаас уу, Ховд аймгаас уу, алин боловч энэ жилийн наадмаар шинэ аварга "төрөх" нь тодорхой боллоо. Тодорхой хэлбэл, Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай аварга П.Бүрэнтөгсийг давж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх, улсын харцага Б.Орхонбаяр аварга нь Н.Батсуурийг давснаар үзүүр, түрүү булаадахаар болж байна. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны аравын давааны дараа шинэ аварга, шинэ арслантай болох нь тодорхой боллоо. Ийнхүү нэг барилдаан, нэг даваа үлдлээ.