
Өнөөдөр гадаа 29 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 142 дахь өдөр бөгөөд он дуусахад 223 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 29 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 19, дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2650.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 382.30, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас хилс хэрэгт орж амиа алдсан 17 настай хүүгийнхээ асуудлаар 20 жил хуулийн байгууллагын үүд сахиж байгаа иргэн Ш.Золжаргал хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Дархан хотын хүүхдийн паркийн газраас хууль бусаар авч казино байгуулахаар болсон тухай "Дарханы төлөө" ТББ-аас мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрт хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн хамгаалалтын суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, зөв хэрэглээг сурталчлан таниулах зорилготой “Амин хариуцлага” төсөл байрлаж, мэдээлэл хүргэнэ.
- Улсын төв номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд 11.00 цагаас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн “СОХРЫН ОРОН” номын хоёр дахь хэвлэлийн нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын биологийн олон янз байдлын өдөр тохиож байна.
- Мөн 1972 оны энэ өдөр Шри-Ланк Бүгд Найрамдах засаглалтай болжээ.
- 1991 оны энэ өдөр БНСУ-ын алдарт EXO хамтлагийн дуучин, жүжигчин Suho мэндэлжээ.
- 1983 оны энэ өдөр Америкийн хөлбөмбөгийн тамирчин, Олимпийн алтан медальт Natasha Kai мэндэлжээ.
- 2015 онд Бүгд Найрамдах Ирланд улс олон нийтийн санал асуулгаар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгосон анхны орон болжээ.