Татварын орлого энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр найман их наяд төгрөгт хүрсэн нь 2024 оны мөн үеийнхээс 1.4 их наяд төгрөгөөр буурчээ. Татварын орлого буурахад албан татварын орлого 926.7 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) 939.9 тэрбум төгрөгөөр багассан нь шууд нөлөөлсөн гэж үзсэн байна. Татварын нийт орлогын 33.1 хувийг орлогын, 23.1 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвараас, 20.7 хувийг нийгмийн даатгалаас, долоон хувийг гадаад үйл ажиллагаанаас, 4.8 хувийг онцгой албан татвараас, 11.3 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжаас бүрдүүлжээ. Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 8.5 их наяд төгрөгт хүрсэн нь 2024 оны мөн үеийнхээс 759.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Бараа, үйлчилгээний зардал 2024 оны мөн үеийнхээс 549 тэрбум, урсгал шилжүүлэг 665.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь зарлага өсөхөд нөлөөлсөн аж.
Л.Ням