Т.Доржханд: ХҮН 126 нэр дэвшигчээ ямар ч маргаангүйгээр сонголоо
ХҮН-ын дарга Т.Доржханд "2024 оны сонгуульд ХҮН бэлэн боллоо" хэмээн мэдэгдлээ. Улмаар салбар салбарын төлөөллөө уралдуулж, маш амжилттайгаар сонгон шалгаруулалтаа хийлээ. ХҮН улстөрийн гараанаас гарлаа. ХҮН-аас судаалч 22 хувь, инженер 22 хувь, санхүүч 16 хувь, хуульчид 10 хувь, бусад салбар 5-10 хувьтай нэр дэвшиж, солонгорсон жагсаалт гарлаа. Засгийн эрхээ авсны дараа ХҮН маш богино хугацаанд эдийн засгийн реформ, тэтгэврийн шинэчлэл хийж чадна.
2024-05-20
Таван төрлийн 500 мод тарилаа
Үндэсний мод тарих өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран хийдийнхээ гадаах талбайг моджуулах, цэцэрлэгжүүлэх ажлаа эхэллээ. “Амгалан дэлхий” ТББ энэ жил дөрөв дэх жилдээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орчноо моджуулах төслөө хэрэгжүүлж, 2500 дахь модоо хандивлан нутгийн иргэдтэй хамтран тарьж байна.
2024-05-13
Буриадын оюутнуудад Халхын голын байлдааны талаар мэдлэг олгов
Монгол Улсын Засгийн газраас ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор "Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой"-г 2024 оны наймдугаар сард тэмдэглэх тогтоол гаргасан. Улмаар энэхүү түүхэн ялалтын баярыг ОХУ-тай хамтран тэмдэглэх юм.
2024-05-13
Ялалтын тугаа намируулав
Тавдугаар сарын 9-ний өглөө Кремлийн хонх хүнгэнэн дуугарахтай зэрэгцэн, 10.02 цагт Улаан-Үүдэд ялалтын парад эхэллээ. 36 дугаар ерөнхий цэргийн армийн Байлдааны хэлтсийн дарга, хурандаа Никитин Михаил Михайлович парадын тэргүүн эгнээнд гарч ирлээ. Никитин Михаил Михайлович Улаан-Үүд хотын гарнизоны цэргийн командлагч Сокол Игорь Викторовичид парадаа хүлээлгэн өгөх гэж буй нь тэр.
2024-05-10
А.Цыденов: Халхын голын ялалтын баярын ойг онцгой тэмдэглэнэ
Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотын төв талбайд энэ сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын баярт зориулсан парад боллоо. Тус улсын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой энэ үеэр товч ярилцлаа.
2024-05-10
Х.МӨНХЗУЛ: Гэр бүл дэх тэгш эрхийн хуваарилалт алдагдчихаад байна
Сүүлийн жилүүдэд ахуйн хүрээнд гэмт хэрэг, зөрчил гарах, хүчирхийлэл үйлдэх нь ихэссэн. Эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй буюу гэр бүлийн гишүүд эрх, үүргээ мэдэхгүй байна. Хүчингийн хэрэг ураг төрлийнхөн, ойр дотнынхон дунд гардаг нь асуудлыг судлах үндсэн шалтгаан болсон. Түүнчлэн ХЭҮК-оос жендерийн асуудлыг судалж, хоёр жил тутамд УИХ-д тайлагнах үүрэгтэй
2024-05-07
Дашбалбар, Матад, Халхгол сумд гарсан түймрийг унтраалаа
Дорнод аймгийн Дашбалбар, Матад, Халхгол суманд өчигдөр буюу тавдугаар сарын 03-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-05-05
Нийт нутгийн 10 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй. Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.
2024-05-05
КАРЕК-ийн бүс нутгийн жендерийн шинжээчид уулзлаа
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн Жендерийн шинжээчдийн бүлгийн уулзалт БНХАУ-ын улсын Шанхай хотноо болжээ. Төв болон Баруун Азийн орнуудын жендерийн мэргэжилтнүүд болон 2023 оны Жендерийн тэгш эрхийн шагналын эзэд өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод ажиллалаа. КАРЕК-ийн Жендерийн аваргууд хэмээн өргөмжлөгдсөн 11 шагналтан болон КАРЕК-ийн бүс нутгийн жендерийн шинжээчдийн бүлгийн (RGEG) есөн гишүүн оролцлоо.
2024-05-05
Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиад Эрдэнэтэд болно
Олимпиадад 21 аймгийн нийслэлийн 9 дүүргээс төрөл бүрд 90 багш, сурагч оролцоно. Үүний 60 нь багш, 30 нь сурагч байна. Орхон аймгийн санаачилгаар энэ жилийн олимпиадад бага ангийн багшийн төрөл нэмэгдсэнээрээ өмнөх жилүүдээс онцлогтой болж байна.
2024-05-04
Элчин сайд М.Игавахара Эрдэнэт хоттой танилцав
Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал Орхон аймаг, Эрдэнэт хот нь Японы зарим хотуудтай найрамдалт хамтын ажиллагаатай бөгөөд цаашид ч хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийг хүсэж байна хэмээв. Мөн Орхон аймагт хэрэгжүүлж буй мод тарих төслийг Япон Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буйд талархаж байгаагаа уламжлав.
2024-05-04