Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Байгаль хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зургадугаар  сарын 10-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдрүүдэд “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээг орон нутагт “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ”, нийслэл хотод “ЦЭВЭРЧ ИРГЭН-ЦЭМЦГЭР ХОТ” уриатайгаар зохион байгуулж байна.
2024-06-26

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 28, 29-ндүргэлжлэн орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2024.06.26
2024-06-26

 “2030 он гэхэд дэлхий дахинд учирч болзошгүй гамшгийн тохиолдол 40 хувиар нэмэгдэнэ”

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан судалгаанд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай улсад сүүлийн 80 жилд агаарын дундаж температур 2.5 хувиар дулаарч, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдсэн. Нийт тохиолдож буй гамшигт үзэгдлийн 30-60 хувь нь аадар бороо, үерээс үүдсэнийг онцолжээ. Тиймээс цаг уурын өөрчлөлтийн эсрэг ногоон байгууламж бий болгож, мод олноор тарьж, экологийн тэнцвэрт байдлыг бий болгох шаардлагатайг дээрх БОАЖ яамнаас уриаллаа. 
2024-06-26

Хүүхэд хамгааллын тухай хуулийг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ

Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах нөлөөллийн ажлыг аймагт зохион байгуулж, төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтэд нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.
2024-06-26

Азийн бүс нутгийн орнууд нийгэм, эв нэгдлийн эдийн засгийн талаар хэлэлцлээ

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага 2024 оны зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотод “Ази тивд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Нийгэм, эв нэгдлийн эдийн засаг” сэдэвт бүс нутгийн хурлыг зохион байгуулсан.
2024-06-26

Хугацаат цэргийн 22 алба хаагчид халдсан ахлагчийн гэм бурууг дэнслүүлнэ

Дээрх хугацаанд дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн, цэргийн албанаас оргон зайлсан, байлдааны зэвсэг, галт болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчсөн зэрэг цэргийн албаны эсрэг найман хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Дорнод аймгийн Прокурорын газраас хяналт тавьж, дөрөвт нь яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн гэнэ.
2024-06-26

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 39 гомдол, мэдээллийг хянан шалгав

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
2024-06-26

Өнөөдөр +26 градус дулаан байна

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ
2024-06-26

"Сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа 23 мянган төрийн албан хаагч санал тэмдэглэх зааврыг түгээх үүрэгтэй"

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо доод шатны сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын дараах заавар, чиглэл өглөө.
2024-06-25

Себастиэн Сүрүн: Нийтийн тээвэрт шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн, “ПОМА” группийн Гадаад худалдаа, санхүү хариуцсан захирал Седрик Гендрон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-06-25

Төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зургаадугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-25

7,2 сая м.кв талбайг ариутгаж, халдваргүйжүүлээд байна

Үргэлжлэн борооны улмаас ус ихээр тогтсон орон сууцны хороолол, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан шуудуу, иргэд ихээр зорчдог зах худалдааны төв болон хогийн цэгүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.
2024-06-25

О.Анхбаяр: Наадамчдын гүүр усанд автсан ч нийслэлд ямар ч хохирол учраагүй

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч "Тотал Инж" ХХК-иас мэдээлэл өглөө.
2024-06-25

Сэлбэ, Дунд гол дагуу 37,500 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа

НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол орчимд зургаадугаар сарын 22-ны өдөр ажилласан.
2024-06-25

Ц.Төрхүү: Үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна

Нийслэлийн Онцгой комиссоос үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
2024-06-25

ШУУРХАЙ: Н.Номтойбаярын сонгуулийн штабыг цагдаа нар шалгаж байна

"Үндэсний эвсэл"-ийн сонгуулийн штабын байрыг цагдаа нар шалгаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархлаа.
2024-06-25

Т.Баяр хүү олон улсын бүжгийн наадмаас МӨНГӨН медаль хүртжээ

БНХАУ-ын Баотау хотод зохион байгуулагдсан "Great silk road" олон улсын наадын 13-18 насны ангилалд бүжгийн тэмцээнд Т.Баяр хүү амжилттай оролцож, МӨНГӨН медаль хүртжээ.
2024-06-25

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын багш Б.Цэвэл

Хэд хоногийн өмнө бие чилээрхэж, эмнэлэгт үзүүлэхээр дугаар хүлээж суув. Цагаа хүлээсэн хүмүүс юу эсийг ярих вэ дээ. Өөрсдийн өвчин зовлон, уудаг эм тан, нутаг ус, хашдаг ажил алба гээд юм юм л ярих аж. Надтай зэрэгцэн суусан, насаар ойролцоо болов уу гэмээр эмэгтэй яриа өдөж танимхайрав. Тэр нийслэлийн 14 дүгээр сургуульд багш байсан гэдэг нь надад олзуурхууштай санагдлаа. Учир нь нэгдүгээр ангиас 10 төгстөлөө хамт сурсан нэг нутаг, гол усны минь найз тус сургуульд олон жил багшлаад гавьяаныхаа амралтад гарсан юм. Ойрд бид уулзаагүй болохоор найзынхаа сургийг дуулна гэж олзуурхсан хэрэг л дээ. 
2024-06-25