“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээг 2024 оны есдүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.
Энэ нь үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг иргэдэд хүргэх зорилготой байна.
Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг юм. Энэ жилийн хувьд уг арга хэмжээ зургаа хоног үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаанд орон нутгаас тариаланчид, үйлдвэрлэгчид оролцож шинэ ургацын хүнсний ногоо, цагаан идээ, жимс, жимсгэнийг борлуулах юм байна.