Салхин цэцэг өвчний тархалт сүүлийн 10 жилийн дунджаас давав
Салхин цэцэг өвчний тархалт ихэссэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Тухайлбал, улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 9364 хүн өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7630-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн сүүлийн 10 жилийн дунджаас 4812 тохиолдлоор давжээ. Өвчилсөн хүмүүсийн дийлэнх буюу 84.8 хувь нь 0-9 насны хүүхэд гэнэ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Ч.Уртнасангаас өвчний тархалт ихэссэн шалтгааныг тодруулахад “Салхин цэцгийн өвчлөл цар тахлын үед амьсгалын замын бусад халдварын адил 4-5 дахин буурсан. Тухайн үед иргэд халдвар хамгааллын дэглэм сайн баримталж байсантай холбоотой. Харин цар тахлын дараа тархалт нь нэмэгдлээ.
2023-10-20
Нийт хүн амын хоол тэжээлийн байдлыг судалж байна
Судалгаанд 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийг түүврийн аргаар сонгон, тухайн өрхийн 15-49 насны гишүүд болон 5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх юм. Мөн судалгаанд сонгогдсон ЕБС-ийн 6-18 насны суралцагчид, жирэмсэн эхчүүдийг түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулна.
2023-10-17
Хүүхдүүд хордлогод орсон асуудлыг “Нийтийг хамарсан хордлого биш” гэж дүгнэжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчинг солих зэрэг хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийсэн юм. Гэвч шинжилгээний хариу гараагүйн улмаас тодорхой арга хэмжээ авах, үйл явцыг тодорхойлоход хүндрэл үүсэж буй тул хариуг яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.
2023-10-17
Жирэмсэн эмэгтэйчүүдийн 15.9 хувь нь сэтгэл гутралтай гэсэн судалгаа гарчээ
Тэгвэл хоёр дахь өдөр нь олон нийтэд сэтгэл зүйн боловсрол олгох зорилготой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар хөтөлбөрөө боловсруулжээ. Энэхүү үйл ажиллагааны үндсэн зохион байгуулагч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзул “Сэтгэл зүйч нарын ажиллах орчин, тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн зохицуулалт хийх нь зүйтэй. Жил бүр сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудаа нэгтгэсэн, эрдмийн чуулганыг Олон улсын сэтгэцийн эрүүл мэндийн өдрөөр зохион байгуулж, салбарынхаа хөгжлийн талаар ярилцах хэрэгтэй байна” хэмээн нээлтийн үеэр онцолж байлаа.
2023-10-16
Томуугийн 300 000 тун вакцин авчээ
2-5 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, эмч, эмнэлгийн ажилтнуудыг зорилтот бүлэгт хамруулжээ. Манай улсад томуугийн вирус арваннэгдүгээр сарын сүүлчээс өргөн хүрээнд тархдаг бөгөөд үүнээс өмнө зорилтот бүлгийнхнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Хүлээн авсан нийт вакцины 76 хувийг 2-5 насны хүүхдүүдэд хийхээр төлөвлөсөн гэнэ. Энэ насныхан томуугаар өвчлөх, улмаар биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй тул ийнхүү шийдвэрлэжээ. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтыг зохион байгуулах нь. Түүнчлэн цэцэрлэгүүдэд дархлаажуулалтын түр цэг нээхээр төлөвлөсөн аж.
2023-10-16
Үйлчлүүлэгч эмчээс юу хүсдэг вэ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/103 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн ажилтны 2023-2024 оны төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын чиглэл, элсэлтийн хяналтын тоо болон улсын төсвийн санхүүжилтээр суралцуулах хяналтын тоо”-ны дагуу төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцсэн шинэ элсэгчдийг чиглүүлэх уулзалт, сургалтыг өнөөдөр Хүүхдийн ордонд зохион байгууллаа.
2023-10-12
Иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар зөвлөмж өгчээ
ДЭМБ-ын санаачилгаар 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 10-нд уламжлал болгон тэмдэглэж ирсэн “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр”-өөр ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд өнөөгийн нийгэмд зайлшгүй анхаарах ёстой сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, түүнийг сайжруулах арга зам, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан юм.
2023-10-11
ГССҮТ үений дурангийн шинэ аппарат ашиглаж эхэллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт “Arthrex synergy 4К UHD” үений дурангийн хамгийн сүүлийн үеийн аппаратыг шинээр суурилуулан, мэс заслын тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ.
2023-10-11
Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгууллаа
Уулзалт, сургалтад Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар болон 2 дахь удаагийн сургалтын төгсөгчид, энэ оны хаврын төгсөгчид, Ажлын байрны дадлагажуулагчийн загвар төсөлд хамрагдаж буй ажлын байрны дадлагажуулагчид болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, нөлөөллийн ажилтнууд, үндэсний сургагч багш нар оролцлоо.
2023-10-10