Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Наадмын үеэр зах худалдааны төвүүдийн амрах хуваарь

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
2023-07-07

23 чиглэлийн 117 автобусны чиглэл өөрчлөгджээ

Долдугаар сарын 6-ны өдрийн 20:30 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 938 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.
2023-07-07

Таван дүүргийн 18690 хэрэглэгчийн тогийг хязгаарлаад байна

Хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 401 дэд өртөөнд холбогдсон 18690 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байна.
2023-07-07

Туул гол үерийн аюултай түвшинг 5 см давжээ

Долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна.
2023-07-07

Өчигдөр 11 байрны усыг соруулж, цахилгааны холболт хийжээ

Мөн хувийн хэвшлийн 5 компанийн 11 гном насосоор ус соруулах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
2023-07-07

Усанд автаж болзошгүй барилгуудын судалгааг гаргалаа

2023 оны долоодугаар сарын 6-ны байдлаар Барилга, хот байгуулалтын Улсын албаны шуурхай штабаас Сэлбэ голын дагуу байрласан нийт 141 орон сууц үерийн усанд автсан байна.
2023-07-07

Туул голын нөхцөл байдалд яаралтай дүн шинжилгээ хийнэ 

Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хурлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар цахимаар удирдан, холбогдох  албан тушаалтнуудад үүрэг өгсөн юм.
2023-07-06

30 мянган өрхийн цахилгааныг тасалжээ

 Долоодугаар сарын 6-ны 14:00 цагийн байдлаар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 702 дэд өртөөнд холбогдсон 30 мянга орчим хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан. Өнөөдөр 09:00 цагаас хойш тус компанийн нийт 213 хүн 40 гаруй машин, механизмтай ажиллаж байгаа юм.
2023-07-06

Долдугаар сарын 11, 12, 14-ний өдрүүдэд гэр хорооллын худгууд амарна

Долдугаар сарын 11, 12, 14-ний өдрүүдэд гэр хорооллын худгууд амарна.
2023-07-06

Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа

Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.
2023-07-06

Орлогод нийцсэн ногоон орон сууцны шав тавилаа

Ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн энэхүү орон сууц нь олон улсын ногоон барилгын үнэлгээний систем болох “EDGE” стандартыг нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог. Тодруулбал, ногоон орон сууц нь дулаан алдагдал багатай, ус ашиглалтыг 20 хувь, эрчим хүчний хэрэглээг 20 хувь бууруулсан хэмээлээ.
2023-07-05

Орон сууцуудын В1 давхар усанд автаж, иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна

Цаг уурын байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.
2023-07-05

126 айлын түр суурьшуулах зориулалтын орон сууцыг ашиглалтад оруулжээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар Нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Баянхошуу дэд төвд есөн давхар бүхий хоёр блок, нийт 126 айлын түр суурьшуулах зориулалтын орон сууцыг ашиглалтад орууллаа. 
2023-07-05

Улаанбаатарт хур бороо “захиалахгүй” байя

2020 оноос хойш 17 байршилд ус зайлуулах шугам хоолой шинээр суурилуулав. Шинэ зам бүрээ ус зайлуулах шугамтай хийж байна” гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрбээр хариуцлагагүй, сэтгэлгүй хандаж ирсэн гэж бичсэн нь хотын өмнөх захирагч нараа хэлж байгаа юм бол өөрөө яагаад энэ байдлыг өөрчилж чадахгүй байгаабэ. Үнэхээр 25 байршлын 17-д нь ус зайлуулах шугам тавьсан бол өчигдрийн их устай бороонд ийм муу дүн авах байсан гэж үү. 
2023-07-05

Мах, гурилын нөөц бүрдүүлэхээр 90 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан ч хомсдол үүсчээ

Мах, гурилын нөөцөд ШӨХТГ-аас шалгалт хийж, мэдээлэл өглөө. Мах, гурилын нөөц бүрдүүлэхээр өнгөрсөн онд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.
2023-07-04

Нийслэлийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орууллаа 

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 ортой цэцэрлэг барихад 3.2, Бага тэнгэрийн ам, Туул голын дагуу амралт, зугаалгын цогцолбор тохижуулахад 2.4, “Цахим Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхэд тав, Сонгинохайрханы 18 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд 3.8 тэрбум зарцуулах зэрэг хөрөнгө оруулалтын 14 төслийг төсөвт нэмж тусгасан байна. 
2023-07-04

Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлжээ

Улаанбаатар, Мияконожо хотуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг “Сурагч солилцооны хөтөлбөр” зургадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод амжилттай хэрэгжлээ.
2023-07-03

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын чиглэлд цахилгаан автобус үйлчилж эхэллээ

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс нийтийн тээврийн цахилгаан автобус иргэдэд үйлчилж эхэллээ.
2023-07-03