Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос 2023.07.06-ны 08 цагийн байдлаар ирүүлсэн мэдээгээр УСУГ-аас 2023 оны долоодугаар сарын 5-6 шилжих шөнө бохир соруулах 3 машин, 9 гном насос, 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр усанд автсан байрны В1 гражийн давхрын усыг соруулж, усны түвшин 80 см доошилсон байна. ОСНААУГ-ын ХҮТ-4-ийн нийт 23 байр усанд автсанаас 11 байрны усыг соруулж цахилгааны хүчдэл залгасан байна. Одоогоор 12 байрны усыг соруулах ажил үргэлжилж байна. 1.2 м устай байсныг 60 см болгон бууруулжээ. УСУГ-аас цэвэр ус зөөврийн 1 машин өчигдөр 20 цаг хүртэл ус түгээж ажиллалаа. Мөн хувийн хэвшлийн 5 компанийн 11 гном насосоор ус соруулах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.