Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Завхан голын эхээр 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 37-42 хэм, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг
2023-07-29

Нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй.
2023-07-28

Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг нэмэх шаардлагатай

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын талаар танилцууллаа.
2023-07-28

Тээврийн хэрэгслийн дугаараар хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлд санал авч байна

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжаар баталсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам болон өөрчлөлт оруулж байгаа журмын төсөлтэй
2023-07-28

"Ногоон нуур-1008" айлын орон сууцны төслийн барилгын талбайд ажиллалаа

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламжийн хүрээнд барьж байгаа буй тус төслийн хүрээнд 84833,6 м2 талбай бүхий 21 давхар, доороо зоорьтой найман блок барилгыг зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг бүхий
2023-07-28

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд хөрсний ус зайлуулах шугам угсарлаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөө буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд хуримтлагдсан борооны усыг соруулж, борооны болон хөрсний ус зайлуулах 1838 метр шугамыг
2023-07-28

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 76 хувьтай байна

Төслийн нийт өртөг 262,7 сая ам.доллар ба түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр олон улсын ЕРС гэрээний зарчим дээр үндэслэн БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-н хамтарсан консорциум ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан
2023-07-28

Циркийн уулзвараас ОБЕГ хүртэлх замыг хаана

Нийслэлд авто зам засварлах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хороо буюу Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэнэ.
2023-07-28

Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам тавьжээ

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн баруун талын зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн тухайн газрыг нөхөн сэргээж, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам тавьж, сандал, саравч, гэрэлтүүлэг, хогийн сав байрлуулан
2023-07-27

Tийболын тэмцээний баг тамирчдад баяр хүргэв

Tийболын АШТ нь 2023 оны долоодугаар сарын 19-26-ны хооронд Япон Улсын Анан хотод болж, 35 баг хүчээ сорьсон. Манай улсаас 13 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг, 10 багш, дасгалжуулагчийн хамт оролцож
2023-07-27

Төв шуудангаас Энхтайваны гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш 06.00 цагт нээнэ

Баяр наадмын амралт эхэлж, Улаанбаатар хотын замын зорчилт хөдөлгөөн сийрэг байгаа үед зам засварын ажлыг хийж байна
2023-07-27

Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, засварлана

Ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулан хийнэ
2023-07-27

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяа томилогдлоо

Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар танилцуулж, Мал эмнэлгийн ерөнхий газрын тамгыг гардуулан өгч
2023-07-27

Иргэдийн гомдлыг шийдвэрлэх хүртэл РЦНК-гийн баруун талын барилгын ажлыг зогсоолоо

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо буюу РЦНК-гийн баруун талд барилга барьж буйг оршин суугч иргэд эсэргүүцсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, иргэдийн санал, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.
2023-07-26

Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүр хүртэлх замыг түр хаана

Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүр хүртэлх замыг түр хаана Цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдсон Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил долдугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас долдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах болон Урт-0,680 метр Өргөн-14 метр асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Эх сурвалж: Нийслэлийн замын хөгжлийн газар
2023-07-26

Эрсдэлтэй нөхцөлд байгаа 500 гаруй хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлаад байна

УБЦТС ТӨХК-аас үер уснаас шалтгаалан зоорийн давхрын усыг шавхан цахилгааны щитээ хатааж, аюулгүй болсон орон сууцны байруудын 14482 хэрэглэгчийн хэрэглээг сэргээжээ.
2023-07-26

20 жилийн завхралаа хоёрхон барилгад тохоод өнгөрөх вий 

Үертэй холбоотой сэдэв“халуун” хэвээр, эрсдэл буураагүй, цаашид ч үргэлжлэх магадлалтай энэ үед хувийн хэвшлийн “Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” компанийнхан хамтран Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулснаа нийслэлийн удирдлагуудад танилцуулсан нь анхаарал татлаа. Уг төлөвлөгөөг 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэй боловсруулсан бөгөөд тэд цаашид болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд “S’outlet” дэлгүүр, “Авлига хороолол”-ыг зайлшгүй нурааж, усан замыг чөлөөлөх шаардлагатай хэмээн “оношилжээ”. Эдгээрээс гадна голуудад саад болсон барилга дахиад 27 бийг ч тогтоосон гэнэ. 
2023-07-26

Борооны ус зайлуулах шугамын угсралт 85 хувьтай байна

Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Багшийн хөгжлийн ордны урд туслах зам дагуух борооны ус зайлуулах шугам угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
2023-07-26