“Оюутолгой” компанийн зарим ажилчин өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар дахь төв байрныхаа гадна жагссан байна. Тэд цалингаа инфляцтай уялдуулан 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьжээ. “Оюутолгой”-н Үйлдвэрчний эвлэлийн хорооноос компанийнхаа удирдлагатай зөвшилцөн, ажилчдынхаа цалинг гурван хувиар нэмэх боломжтой гэж тохирсон байжээ. Харин ажилчид нь уг тохиролцоог эсэргүүцэн, 100 орчим хүн гарын үсэг зурсан шаардлагыг компанийнхаа удирдлагад хүргүүлсэн аж.