Үндэсний хөрөнгө оруулалттай гэгдэх "Энержи Ресурс" компани БНХАУ-ын “CHN Energy Coal Coking” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан талаараа мэдээллээ. “CHN Energy Coal Coking” компани нь Өвөр Монголын өөртөө засах орны хамгийн том коксын үйлдвэрүүдийн нэг бөгөөд “Mongolian Mining Corporation” компанийн олборлолт хийдэг уурхайнуудтай ойрхон байрладаг гэдгээрээ онцлогтой.
Талууд Монголоос БНХАУ-д нийлүүлж буй нүүрс тээврийн логистикийг сайжруулах чиглэлд хамтарч ажиллах гэнэ. Түүнчлэн гэрээний хүрээнд ӨМӨЗО-д хамтарсан компани байгуулахаар болжээ.
Тус компани нь “Chiheng” нүүрсний агуулахыг эзэмшиж, үйл ажиллагааг нь хариуцах юм байна. 15 сая тонн нүүрс хадгалах багтаамжтай “Chiheng” агуулахын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны долоодугаар сард дууссан бөгөөд хамтарсан компанийн 10 хувийг "Энержи Ресурс", 90 хувийг “CHN Energy Coal Coking” компани эзэмших аж.