Европын Төвбанк валютын своп гэрээгээ Хятадын Ардын банктай гурван жилээр буюу 2022 оны аравдугаар сарын 8 хүртэл сунгасныг “Reuters” өнгөрсөн баасан гарагт уламжиллаа. Эргэн сануулахад, Европын Төвбанк руу хамгийн ихдээ 350 тэрбум юань, Хятадын Ардын банк руу 45 тэрбум евро (50 тэрбум ам.доллар) шилжүүлэх своп гэрээг анх 2013 оны аравдугаар сард байгуулсан бөгөөд 2016 онд дахин сунгаж байв. Гэрээний хугацааг ийн хоёр дахь удаагаа сунгахдаа нөхцөлд нь ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй гэнэ. Валютын своп гэрээ нь санхүүгийн зах зээлийг тогтворжуулж, Евро бүс болон БНХАУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих ач холбогдолтойг Хятадын Ардын банк тэмдэглэсэн тухай “China daily” мэдээлэв.
Бэлтгэсэн: Ц.Ундрал