Түүнийг тун амаргүй дөрвөн жил хүлээж байна
Гучин найман настай Даниэль Нобоа Эквадор улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллахаар сонгогдов. Тэрбээр энэ албыг ердөө бүтэн хагас жил хашаад дахин сонгогдож байгаа юм. 2023 оны намар ээлжит бус сонгуульд ялж, тус улсын түүхэнд хамгийн залуу удирдагч нь болж байв. Түүнд халаагаа өгсөн өмнөх Ерөнхийлөгч Гильермо Лассо хийх гэсэн реформыг нь зогсоолоо хэмээн парламентын гишүүдээ буруутгаж, хууль тогтоох байгууллагаа тарааснаас хагас жил болоод огцорч ээлжит бус сонгууль явуулахад хүрсэн байдаг. Ийнхүү энэ сарын 13-нд болсон сонгууль сүүлийн дөрвөн жилд хийсэн гурав дахь удаагийнх боллоо
2025-04-18
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
2025-04-18
ЭХЭМҮТ: Амьд донороос нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгажээ
ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийн Монгол Улсад 11 дэх удаагийн , ЭХЭМҮТ-д 5 дахь удаагийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай хийгдлээ. Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа.
2025-04-18
Дрон нисгэх, метроны станц удирдах чиг баримжаа олгожээ
Багш мэргэжилтнүүд орчин үеийн мэргэжлүүдээ танилцуулж, төрөл бүрийн чиглэлээр хэрхэн мэргэжлээ зөв сонгох талаар танилцуулж мастер класс хичээлүүдийг орж байна. Тухайлбал, Дорнод Сибирийн технологи удирдлагын их сургуулийн багийнхан радио техник болон экологийн боловсрол олгож, дрон нисгэх, машины модель гаргах, метроны станц удирдах аргачлал заахаас гадна тест дээр ажиллуулж, амьтны арьс үс болохыг таних хичээл заажээ.
2025-04-17
Увс аймгийн эмч нар элэгний хорт хавдрын мэс заслыг амжилттай хийжээ
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар элэгний хорт хавдар тайрах мэс заслыг анх удаагаа бие даан хийж амжилттай гүйцэтгэсэн сайхан мэдээ байна.
МУЗГ, ЭМЯ, Увс аймгийн ЗДТГ-с хэрэгжүүлж буй “Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болох юм. Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн баг хамт олон “Элэгний хорт хавдрын мэс засал”-ийг орон нутагтаа бие дааж амжилттай хийж гүйцэтгэсэн аж. Тухайн үйлчлүүлэгч нь элэгний зүүн дэлбэнгийн том хэмжээний хорт хавдартай (15 см), элэгний в, д вирусийн халдвартай, элэгний хатуурал оноштой байсан. Улмаар тухайн үйлчлүүлэгчид элэгний хавдар бүхий зүүн дэлбэн тайрах мэс заслыг хийлээ.
2025-04-17
Ховд аймгийн Зэрэг суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Ховд аймгийн Зэрэг суманд өчигдөр газар хөдөлжээ. Тодруулбал, Зэрэг сумын Эхэн багийн “Буурал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 33 км/ 04.16-ны өдрийн 17:24:00 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 17:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй хэмээн мэдээлжээ.
2025-04-17