УИХ-ын гишүүд иргэдийн эрхийн асуудлыг үл тоов
Хүний Эрхийн Үндэсний Комиссоос өчигдөр Монгол улсын хэмжээний хүний эрхийн нөхцөл байдлыг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, ХЭҮК хүний эрхтэй холбоотой асуудал шийдэл бүх мэлээллээ нэгтгээд УИХ-д илтгэсэн.
2025-05-02
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов.
2025-04-28
УИХ дахь “хурцын тасгийнхан”
Монгол Улсын 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан ямар ч иргэн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Хуулийн шаардлага гэдэг нь шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон өр, зээлгүй, гэмт хэрэг үйлдээгүй байхыг хэлж буй юм. Ингээд л болно. Аливаа гэмт хэрэг, хууль бус үйлдэлд нэр холбогдон шалгуулж байсан ч шүүхээр гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй олон хүн парламентын гишүүн болж, хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийн цаана нуугддаг жишиг тогтсон. Энэ мэдээж анхаарах ёстой сэдэв. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд эдгээрээс гадна нэг чухал шалгуур нэмж, үүний дагуу нэр дэвшигчдийг тодруулах зайлшгүй шаардлагатай болсныг олон жишээ нотолж байна. Ялангуяа УИХ-д өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудын дараа ёс зүйн шалгуур ямар чухлыг хүмүүс ойлгож эхлэв.
2025-03-31
БСШУСБХ: Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа
Байнгын хорооны хуралдаан үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус тогтоолын төсөлд Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журмыг боловсронгуй болгох ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
2025-03-27
Д.Үүрийнтуяа: "Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгийг 500 мянга болгох нь зүйтэй
УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Үүрийнтуяатай уулзаж ярилцлаа.
2025-03-25
УИХ-ын хаврын чуулган гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ
УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өчигдөр 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцсон юм.
2025-03-18