-Улсын бүртгэлийн байгууллагынхан багтсан луйврын сүлжээ байсан гэв үү-
Гадаадын хөрөнгө оруулагчид, тэдний хөрөнгийг татах нэрээр аж ахуйн нэгж, иргэдийг залилдаг олон улс дамнасан бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн албан (ЭЦА)ныхан илрүүлэн шалгаж эхэллээ. Монгол Улсын хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгө зайлшгүй чухал ч тэдний өгөх гэж буй санхүүжилтийг хуурамч ба римт бүрдүүлэн луйвардаж байсан нь цагдаагийнхны шалгалтаар тодорхой болоод буй гэнэ. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлсэн учраас тодорхой мэдээлэл хараахан өгөх болоогүйг цагдаагийнхан хэлэв.
Бидний олдсон мэдээллээр манай улсын харь яат 47, гадаадын 26 иргэн хамтарч 100-гаад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн, хуурамч бичиг баримт ашиглан “гадаадын хөрөнгө оруулалттай” хэмээн улсын бүртгэлд бүртгүүлдэг байж. Улмаар тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч хэмээх гадаадын иргэдэд Монгол Улсад оршин суух виз авч өгч. Ингэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид тавих шаардлага, шалгуурыг давахын тулд хууран, төөрөгдүүлж байсан гэнэ. Тодруулбал, тухайн аж ахуйн нэгжийн дансанд 350700 сая төгрөг түр байршуулаад банк болон улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх бичиг баримтуудаа бүрдүүлмэгц буцаан татчихдаг аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бодит байдлаар гадаадын хөрөнгө оруулалт нэрээр нэг ч төгрөг орж ирээгүй атал дээрх хүмүүсийн байгуулсан хуурамч компаниуд 112 тэр бумыг хөрөнгө оруулсан мэт харагдуулж байжээ.
Түүгээр ч зогсохгүй ингэж хуурамчаар байгуулсан компаниудыг нь манай улсад удаан хугацаанд оршин суух сонирхолтой гадаадын иргэд худалдан авч байсан нь тодорхой болсон гэнэ. Жишээ нь, манай улсад оршин суух сонирхолтой гадаадын иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэх, дансны хуулга гаргуулахад 1020 сая төгрөг гэмт этгээдүүдэд төлдөг юм бай на. Харин манай иргэд 500 мянгаас нэг сая төгрөгөөр гадаадын иргэдэд шинээр үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийг худалддагийг нь ЭЦА-ныхан илрүүлсэн аж.
Энэ бүхний цаана хуурамч луйврын сүлжээнд багтсан төрийн байгууллагын албан тушаалтнууд, тэр дундаа улсын бүртгэлийн байгууллагынхан холбогдсон байж болзошгүй аж. Үүнийг нарийвчлан шалгаж буйг ч хэд хэдэн эх сурвалж батлав. Уг луйврын сүлжээнд багтаж, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийн хэрэг хэрхэж буй талаар бид цаашид эргэн мэдээлэх болно.