Өчигдөр 18.00 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн гүний уурхайд чулуулгийн хагарлын бүс дагуу газар хөдлөлт мэдрэгдэн, чичирхийлэл үүссэн гэнэ. Ингэснээр чулуулаг нурж 15 ажилчин бэртсэн байна. Энэ үед уурхайн ослын удирдлагын болон аврах багууд шуурхай ажиллаж, гэмтсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн аж. Хүний ам нас хохироогүй бөгөөд тухайн үед ажиллаж байсан уурхайчид, ажилтнуудыг бүртгэн, нягталж, нөхцөл байдлын үнэлгээг үргэлжлүүлэн хийж буйг “Оюутолгой” компаниас мэдээллээ.
С.Дулам