“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” ийн хугацаа дууссантай холбогдуулан УИХын 53 дугаар тогтоолоор агаарын бохирдлын эх үүсвэр бүрд жигд анхаарч, салбар хоорондын оролцоог хангасан урт, дунд, богино хугацааны цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Үүний хүрээнд “Агаарын бохирдлыг бууруулах 20262030 оны төлөвлөгөөний төсөл”ийг боловсруулж, өчигдөр олон нийтээр нээлттэй хэлэлцүүллээ.
Төлөвлөгөөний төсөлд шаардлагатай хууль тог тоомж, стандарт, дүрэм журмыг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх, хэрэгжилтийн үр дүн болон салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг тусгажээ. Тухайлбал, эрх зүйн ши нэч лэлийн хүрээнд Агаарын тухай болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн аж. Түүнчлэн айл өрхийн цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулах, эрчим хүчний найдвартай, хүртээмж тэй байдлыг дээшлүүлэх, дулааны болон цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх зэрэг долоон үндсэн бүлгийн 58 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан аж. Эдгээр арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр 2030 он гэхэд агаарын бохирдлыг өнөө гийн түвшнээс 55 орчим хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцжээ. Мөн нарийн ширхэгт тоо сонцор PM2.5ыг 66, PM10 тоосонцрыг 77, хүхэрлэг хийг 64, азотын давхар ислийг 15 хувиар тус тус багасгах зорилт дэвшүүлсэн байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид хагас коксон түлшний хэ рэглээнд шилжсэнээр Улаанбаатар хотын агаарын чанар сүүлийн жилүүдэд дунджаар 50 хувиар сайжирсан үзүү лэлттэй байгааг онцоллоо. Гэвч цаашид энэ үр дүнг ахиулахын тулд зөвхөн гэр хорооллын түлшний хэ рэглээнд төвлөрөх бус, бохирдол үүсгэж буй бүх эх үүсвэрийг хамарсан арга хэмжээ авч, салбаруудын хам тын ажиллагааг сайжруулах шаардлагатайг хэлэв.
У.Сүрэн