“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 40 гаруй хоногийн хугацаа үлдээд байна. Өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд Биеийн тамир спортын улсын хорооны удирдлага, шигшээ багийн албаны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, МҮОХ-ны ажлын албаны дарга Ц. Цэнд-Аюуш, БТСУХ-ны дарга О. Баттулга, шигшээ багийн албаны дарга Э. Билэгт нар байв.
Тэд олимпын наадамд өрсөлдөх шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилтын төлөвлөгөө Монголын баг тамирчдын ёслолын хувцас хэрэглэлийн талаар болон “Mongolia house” төслийн ажлын явц, хамтарч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж ярилцав. Энэ үеэр МҮОХ-ны удирдлагуудад Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн медаль гардууллаа.