Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны тавдугаар сарын 28-ны 03 цаг 47 минутад Хан-уул дүүргийн 10 дугаар хороо "Байрны буудал дээр бүлэг зодоон болоод байна гэх" дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж. Тус зодоонд оролцсон байж болзошгүй 5 иргэнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж байна.
Теле хяналтын камерын бичлэгээр тухайн орчимд 10 орчим иргэн хоорондоо маргалдан, зодолдож байгаа нь тогтоогдсон байна.