"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн үс, цуснаас нь хүнцэл, хар тугалга илэрсэн гэх асуудлаар эгч Б.Нарантуяа, хүргэн ах Д.Пүрэвдорж нар мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн араас ШШГЕГ-аас мөн мэдээлэл өгсөн юм.
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ерөнхий эмч Г.Эрдэнэчимэг “Б.Ганхуяг 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр цагдан хоригдсон. Эрүүл мэндийн байдал тогтвортой, шилбэндээ хуучин харшлын сорвитой ирсэн. Тус хоригдсон цагаас үзлэг хийж, гурван удаа хэвтэн эмчлүүлж, Интер мэд, Сонгдо эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэсэн. Мөн зургаан удаа лаборатор, 3 удаа багажийн шинжилгээнд хамруулсан. Одоогоор биеийн байдал зовиургүй, амин үзүүлэлт хэвийн байна. Хордлогын шинж тэмдэг илрээгүй байна” гэлээ.