Нийслэлийн Нийтийн тээврийн газраас богино эргэлтийн автобусны чиглэл, тоог нэмэгдүүлжээ. Одоо ачаалал ихтэй автобусны 21 зогсоолоос өглөө 06:30 цагаас эхлэн 22 чиглэлийн нийт 31 тээврийн хэрэгсэл, оройн 17:20 цагаас найман зогсоолоос 9 чиглэлд есөн тээврийн хэрэгсэл ачаалал бууруулахаар үйлчилгээнд явж эхэллээ.
Иргэд та бүхэн, өглөөний болон оройн богино эргэлтийн чиглэлийг доорх зургаас харах боломжтой
Дээрх шийдвэрийг гаргаснаар хүйтний улиралд иргэд өглөө, оройн цагаар нийтийн тээвэр хүлээн даарч зутрахгүй бас замын ачаалал бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзжээ.