Өнгөрсөн сард иргэдээс Улсын хоёрдугаар төв эмнэлгийн төлбөртэй зогсоолын талаар санал гомдол их ирж байсан. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр дараар тайлбарыг өгөв.
"Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зогсоол төлбөртэй байгаа асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн авто замын хөгжлийн газарт төлбөртэй зогсоолын гэрээг цуцлах тухай, иргэдэд ээлтэй орчин бий болгох тухай албан бичиг хүргүүлээд харилцан судалгаа хийж ажиллаж байна.
Мөн MRI аппаратын тоног төхөөрөмж нь ирсэн ба засварын ажил хийгдэж байна. Энэ сардаа багтаж ашиглалтад орно" гэв.