Орчин үеийн эрүүл мэндийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль олголоо. Хөдөлмөрийн баатар цолоор вирусологич, академич, профессор, Эрүүл мэндийн яамны Дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга П.Нямдаваа, “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч А.Нота, Ардын эмч цолоор “Гурван гал” эмнэлгийн нүдний мэс заслын зөвлөх эмч М.Алтанхүү, ХСҮТ-ийн зөвлөх эмч Р.Асай, нийслэлийн “Өргөө” амаржих газрын зөвлөх эмч Б.Бүлтэн, ГССҮТ-ийн ерөнхий зөвлөх эмч Р.Шагдарсүрэн, Ардын багш цолоор АШУҮИС-ийн Биологийн тэнхимийн тэргүүлэх профессор А.Гүрбадам, тус сургуулийн зөвлөх профессор Д.Дүнгэрдорж нарыг шагналаа.
Мөн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг НЭМҮТ-ийн зөвлөх Ж.Оюунбилэг, Хүний гавьяат эмч цолыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасгийн их эмч П.Алтанцэцэг, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч С.Амармандах, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч Ж.Батмагнай, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн ахмад багш, профессор Л.Мөнгөнцэцэг, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Л.Намжилсүрэн, “Жинст” эмнэлгийн ерөнхий эмч С.Норжмаа, “Эх үрсийн холбоо” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ү.Сагараажав, Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дотрын зөвлөх эмч Г.Тунгалаг, ХСҮТ-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн зөвлөх эмч Д.Чулуунцэцэг, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн ахмад техникч Е.Баасанхүү, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Ганхүү, Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан Д.Нарангэрэл, тус яамны Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга асан Д.Нарантуяа, “Этүгэн” анагаах ухааны их сургуулийн багш Д.Отгонбаатар, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн асрагч С.Отгонбаяр, НЭМҮТ-ийн зөвлөх Н.Сайжаа, ХСҮТ-ийн Хөнгөвчлөх тасгийн сувилагч Д.Урантөгс, Сүхбаатар дүүргийн “Дотнын туслагч” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ч.Цэрэндолгор, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч Б.Цэцэгдэлгэр, Гавьяат багш цолыг АШУҮИС-ийн Эмгэг физиологийн тэнхимийн багш, профессор Ц.Цэрэгмаа нарт хүртээв.
Түүнчлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх баригч З.Даариймаа, “Манба дацан” нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Г.Одонцэцэг, “Энхийн хайр мед” хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч Д.Сүрэнжав, Алтан гадас одонгоор “Төгөл” ахмадын сувиллын аж ахуйн ажилтан Г.Гансүх, ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эрхлэгч Ц.Үржиндэлгэр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч С.Алтанбагана, ХСҮТ-ийн дурангийн тасгийн их эмч Б.Амарбат нарыг шагналаа.
Үүнээс гадна хоршооллын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Үйлчилгээний гавьяат ажилтан цолыг Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч Ч.Алтангаяа, Гавьяат эдийн засагч цолоор Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх Д.Батмөнхөд олгосон.
Мөн “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан тус станцад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээв. Үүний сацуу уг компанийн Турбин-Хими цехийн дарга А.Болдбаатарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээж, Зуухан цехийн дарга Д.Пүрэвдорж, ахмад ажилтан Д.Цэгмид нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цахилгаан, дулаан хянах цехийн дарга С.Батсайхан, цахилгаан ба хийн гагнуурчин Д.Отгонбаяр, Ахмадын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Ш.Цэцэгмаа нарыг Алтан гадас одон, түлш дамжуулах тоноглолын засварын слесарь Ю.Батхишиг, засварчин Н.Мөнхбаяр, генератор, трансформаторын засварын монтёр, бригадын дарга Ч.Баярсайхан нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.
Бэлтгэсэн У.Наран