Сүрьеэ өвчин Mycobacterium tuberculosis нянгаар үүсгэгддэг, янз бүрийн эрхтэн, ялангуяа уушиганд үрэвслийн голомт үүсгэдэг амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг. Гэхдээ сүрьеэгийн халдвар авсан гэдэг нь сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш. Халдвар авсан хүний 10 хувь нь л өвддөг.
Сүрьеэ өвчин нь дэлхий дахины нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг хэвээр байсаар байна. Энэтхэг, Индонез, БНХАУ, Филлипин, Пакистан, Нигер, Өмнөд Африк зэрэг 7 улс нийт өвчлөлийн 64%-ийг эзлэж байна. Манай улсын худьд жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ба 2017 онд 3766 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 279-р буурсан байна.