Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Зэвсэгт хүчний эмэгтэй офицер нэгэн гэр бүлийг галаас аварлаа

Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн холбоочин офицер, дэслэгч Б.Лхамсүрэн өчигдөр нэгэн гэр бүлийг галд өртөхөөс аварлаа. Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг, Нисэхийн дэнжийн орчимд өчигдөр 05.00 цагийн үед явж байхдаа нэгэн айлын байшин, гэрээс утаа ихээр гарч буйг анзаарч хүрч очсон гэнэ. Гэтэл тухайн айлын байшингийн үүдний хэсэг, монгол гэрт нь гал гарч байсан тул гэр бүлийнхнийг сэрээн галын голомтоос холдуулж, онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгчээ.
2024-06-10

СТАТИСТИК: Энэ онд 52.392 автомашин импортолжээ

Монголын гаалийн байгууллагаас ачааны болон суудлын автомашины импортын статистик мэдээг танилцууллаа. 
2024-06-10

Нийслэл, 10 аймагт 300 гаруй сайн дурын ажиглагч ажиллана 

УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явцын ажиглалт, мониторингийн талаар “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнээс өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Уг сүлжээг “Нээлттэй нийгэм” форумын санаачилгаар 2008 онд байгуулж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэн ажиллаж ирсэн юм. Тэд 2008-2020 оны УИХ, 2009-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад хараат бусаар хяналт тавьж, ажиглалт хийсэн туршлагатай. 
2024-06-10

Нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо

Нийслэлийн Онцгой комиссын V хурал өнгөрсөн баасан гарагт болж, Улаанбаатар хотод гамшгийн шар түвшин тогтоохоор шийдвэрлэлээ. Нийслэлд ирэх долоодугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй гэнэ. Тэр дундаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гэнэтийн, ус ихтэй, аадар бороо орох төлөвтэй учир гамшгийн түвшин зарласан аж. Үүний хүрээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчилж, засварлахаар төлөвлөсөн байна.
2024-06-10

Аюулт үзэгдэл, ослын 72 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.03-09/  нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын  72 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
2024-06-10

Настайчууд төлбөргүй хэвтдэг тасагт эмчлүүлэгсдээс мөнгө авсан эмч нарыг шүүхэд шилжүүлэв

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Батчимэг, Мэдрэлийн тасгийн эрхлэгч Б.Отгонбаяр нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар тооцоод буй юм.
2024-06-10

ТАНИЛЦ: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Зургадугаар сарын 10-наас зургадугаар сарын 24-нийг хүртэл 14 хоног халуун ус хязгаарлах байршлыг танилцуулж байна.
2024-06-10

 Богдхан уулыг булаацалдах шалтгаан

Тусгай хамгаалалттай газар нутгийг хуулийн дагуу дархан цаазат, байгалийн цогцолборт, дурсгалт, байгалийн нөөц газар гэдэг дөрвөн ангилалд хуваадаг. Үүн дээр хот, суурин газрын хязгаарлалтын бүс гэдэг тав дахь ангилал нэмэх төслийг БОАЖЯ-ныхан боловсруулж буй гэнэ.
2024-06-10

 Солонгосчуудын валютыг зочид буудалд ажиллаж байсан үйлчлэгч хуурамчаар сольжээ

Уг гэмт хэргийг Б.Бадамгарав гэдэг өмнө нь “Гранд хилл” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй үйлдсэн гэж буруутгагдаж буй аж. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөхдөө зочид буудлын өрөөний түлхүүрийг буцааж өгөлгүй авч үлдсэнийгээ ашиглан солонгосчуудын буусан өрөөнүүдээр орж жинхэнэ ам.долларыг нь хуурамчаар сольсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Кино, клипэнд ашиглах зорилгоор хийсэн уг хуурамч дэвсгэртүүдийг хэргийн холбогдогч эмэгтэй 30 орчмыг олж аваад “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдэд ч борлуулсан, дээрх байдлаар зочид буудлын өрөөнд нэвтэрч сольсон гэдэг нь ч мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болж буй гэнэ.
2024-06-10

Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно

Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
2024-06-10

Хиймэл нууранд живсэн иргэнийг аврав

Өнөөдөр Налайх дүүргийн VI хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн гэсэн дуудлага 14:02 цагт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлстийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай иргэн усанд осолдсон байсан.
2024-06-09

Архангай аймгийн ойн сангийн 27000 га-д шавьжны устгал хийнэ

2024 онд Улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал сумдын ойн сангийн 27000 га талбайд устгал хийхээр төлөвлөжээ.
2024-06-09

“Сайханы сарлаг-2024"-ийг 200 жуулчин, дотоодын 2000 иргэн үзэж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Сайханы сарлаг-2024” үйл ажиллагаа Өмнөговь аймгийн Гурван сайхан уулын Ёлын аманд өчигдөр эхэллээ. 2024 оны байдлаар тус аймгийн хэмжээнд 8 сумын 50 өрхөд 936 сарлаг үхэр, өсөж үржиж байна.
2024-06-09

Төрийн залуу албан хаагчдыг Японд мэргэшүүлнэ

Монгол Улс уг хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж өнөөгийн байдлаар нийт 416 албан хаагчид Япон Улсын их дээд сургуулиудад суралцан, санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уур уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, боловсрол, ур чадвараа дээшлүүлэв.
2024-06-09

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

Чингэлтэй дүүрэг, IV хороо буюу V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг 2024 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.
2024-06-08

Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.
2024-06-08

Онцгой байдлын сургуулийг 87 сонсогч суралцан төгслөө

ДХИС-ийн захирлуудын тушаал, “Цэргийн цол олгох тухай” Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн байгууллагууд
2024-06-07

Франц хэлтнүүдийн соёлыг түгээнэ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төвтэй хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
2024-06-07