Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.
2024-06-13

МУИС-д Солонгос судлалын уншлагын танхим нээв

МУИС-ийн номын санд өчигдөр Солонгос судлалын уншлагын танхим нээлээ. Тус танхимыг солонгос хэлээрх ном сурах бичгээр бүрэн хангасан гэнэ. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулж, оюутнуудын суралцах боломжийг бүрдүүлжээ. Цаашид номуудыг нь цахимаар судлах боломжийг ч нээхээр ажиллаж буй гэнэ. Бусад сургуулийн оюутнууд МУИС-ийн номын сангийн журмын дагуу үйлчлүүлэх боломжтой. Тэрхүү журмын дагуу хувийн сургуулийн суралцагчид төлбөр төлж үйлчлүүлдэг. Харин төрийн өмчийн сургуулийн оюутнууд үнэ төлбөргүй үйлчлүүлдэг аж.
2024-06-13

Сүрьеэ өвчний улмаас жилд 200 гаруй хүн нас барж буйг анхааруулав

Улсын хэмжээнд өнгөрсөн онд сүрьеэгийн 2357 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдний 1429 нь эрэгтэй, 928 нь эмэгтэй, 160 нь хүүхэд аж. 10 000 хүн амд ногдох шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын түвшин сүүлийн жилүүдэд улс, аймаг, нийслэлд тогтмол буурч буйг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 2018-2023 онд нийт 6956 өвчтөнийг эмчилсэн байна. Гэвч манай улс сүрьеэгийн өвчлөл өндөр улсын тоонд орсон хэвээр буй гэнэ. Энэ өвчнөөр жилд 200 гаруй хүн нас бардаг аж. Өнгөрсөн онд сүрьеэтэй өвчтөний гэр бүлийн 600 гаруй хүнийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулжээ.
2024-06-13

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 98.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхтэй хамтран “Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
2024-06-13

Нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамал гарчээ

Манай орны нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамал гарчээ. Үүнд Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутаг хамрагдаж байна. Харин бусад нутгаар газрын гарц тааруу, эсвэл бэлчээрийн ургамал огт цухуйгаагүй аж. Тухайлбал, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн цөөн сумын нутагт газрын гарц муу байгаа гэнэ. Энэ сарын эхээр агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-3.8 градусаар дулаан байжээ. Мөн нийт нутгийн 70 гаруй хувьд дунджаас бага хур тунадас орсон байна.
2024-06-13

ГССҮТ сайн дурын хөтчүүдтэй боллоо

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) энэ жилээс сайн дурын хөтөч ажиллуулахаар болжээ. Үүний хүрээнд сайн дураар ажиллах хүмүүсийг бүртгэж дууссан аж. Уг ажилд оролцохоор сайн дурын 360 ажилтан бүртгүүлснийг дээрх төвийнхөн өчигдөр мэдээлэв. Амралт зугаалгын үе эхэлж, осол, гэмтэл ихэссэнтэй холбоотойгоор сайн дурын хөтөч ажиллуулахаар болсон гэнэ. Ингэснээр Амбулаторийн болон Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулахыг зорьжээ. Сайн дурын хөтчүүд Амбулаторийн тасагт ажлын өдрөөр 08.00-12.00 цагт ажиллах нь. Харин Яаралтай тусламжийн тасагт 17.00-21.00 цагийн хооронд ажиллах юм байна.
2024-06-13

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан JCI ASPAC-т нийслэлийг төлөөлөн оролцов

Олон улсын эдийн засаг, бизнесийн салбарын манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллагын Ази Номхон далайн бүсийн чуулган Камбожийн Хаант Улсын Сием Рип хотод боллоо.
2024-06-13

ЦЭЦ: Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн

Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ. Дээрх хуулийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа, эсэхийг тогтоох зорилгоор түр саатуулах хугацааг зургаан цаг хүртэл байхаар заасан байна. Гэтэл 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргалаа.
2024-06-13

58.2 мянган хүүхэд эрсдэлтэй орчин нөхцөлд хөдөлмөр эрхэлж байна

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхдийн хөдөлмөр” сэдэвт зөвлөгөөнийг “Амлалтаа биелүүлье, хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриан дор зохион байгуулсан юм. Түүнчлэн энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцыг баталсны 25 жилийн ой тохиож буй. 
2024-06-13

 Барилга, байгууламж хүлээн авахдаа “гар хардаг” Улсын комиссынхон

Нийслэл хотын байшин барилга өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, “цементэн ширэнгэ” болохдоо тулаад буй билээ. Хотыг удирдаж байсан хүмүүсийн дур мэдэн замбараагүй олгосон, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрыг удирдаж байсан эрх мэдэлтнүүд хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьж, зоргоороо аашилсны хариуд Улаанбаатарын түгжрэл, утаа нь дийлдэхээ больсон. Ингэж дур зоргоороо замбараагүй олгосон газарт ямар ч төлөвлөлтгүй олон давхар барилга барьж, ашиглалтад оруулсаар байна. Зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж огт байхгүй хотхон, хороолол ашиглалтад оруулж, оршин суугчдаа амьдруулах болсон. Ямар ч төлөвлөлтгүй, хүний хэрэгцээний наад захын шаардлага хангаагүй барилга бариулж, айлууд оруулсан тохиолдол Шар хаданд ч бий. Зайсанд ч байгаа. 
2024-06-13

Бэлчээрийн ургамлын гаралт ихэнх нутгаар хэвийн байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу. Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд  байна.
2024-06-13

 НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр Д.Гэрэл улирав

 Нью-Йорк хотноо болж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болов. Тус сонгуульд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын үндэсний зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2021-2024 оны гишүүн Д.Гэрэл дахин нэр дэвшиж, нууц санал хураалтаар олонхын санал авч, тус хороонд үргэлжлүүлэн ажиллах эрх авлаа. 
2024-06-13

АНХААР: Хүчтэй салхи, мөндөр орж, аянга цахилгаан цахиж БОЛЗОШГҮЙ

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх тул хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-13

III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ

“Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
2024-06-13

"Эмэгтэй нэр дэвшигчдийг хэл амаар доромжлох, нэр төрийг гутаах үйлдэл их гарч байна"

Монголын ард түмэн хууль тогтоох дээд байгууллагаа бүрдүүлэх ээлжит сонгуулийн энэ чухал цаг мөчид нэр дэвшигчид тэр дундаа эмэгтэй нэр дэвшигчдийн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан жендэрийн тэгш байдал, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим ноцтой зөрчигдөж, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах зэргээр хүний эрх эрх чөлөөнд халдах байдал түгээмэл гарч буйг онцгой анхаарч таслан зогсоохыг уриалан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
2024-06-13

 Хий дэлбэрсэн ослын улмаас 5.4 тэрбумын хохирол учирсан гэж дүгнэжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн эзэмшилд бүртгэлтэй жийптэй энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шүргэлцсэнээс дэлбэрч, их хэмжээний гал гарч, аврагчид болон энгийн иргэд амиа алдан, олон айл орох оронгүй болсон. Энэ гал түймрийн хэрэгт ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас хяналт тавьж буй билээ. 
2024-06-13

“Бэлтэсмөрөн”-гийн гэх хэргийн шүүх хурлыг энэ сарын 26 хүртэл завсарлууллаа

Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар Хөвсгөл аймгийн 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг залилан авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон “Бэлтэсмөрөн” ХХК-ийнхны хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн мягмар гарагт 11 дэх өдрөө хэлэлцлээ. Уржигдар улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хоёрдугаар санал, дүгнэлт, есөн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож дуусаад шүүхийн хэлэлцүүлэг өндөрлөв. Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэж зөвлөлдөхөөр энэ сарын 25 хүртэл хурлыг завсарлуулав. 
2024-06-13