Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Ногоон бүсэд зорчихгүй байхыг анхааруулав 

Гэвч иргэдийг онцын шаардлагагүй бол тухайн хугацаанд нийслэлийн ногоон бүсэд зорчихгүй байхыг тус газраас сэрэмжлүүллээ. Химийн бодис цацсан ойгоос ойн дагалт баялаг түүж, ашиглахгүй байхыг анхааруулав. 
2023-06-06

Нэг хүнд ногдох хуванцар хаягдлын хэмжээгээр дэлхийд аравдугаарт орж байна 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар 1972 оноос жил бүрийн зургадугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон зарласан билээ. Үүний хүрээнд НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах тухай дэлхий дахинд жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулдаг. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалаад зогсохгүй энэ өдрөөр дамжуулан тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, түүнийг хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулсаар ирсэн. Тэгвэл өчигдөр “Хуванцар хог хаягдлын бохирдлын шийдэл” уриан дор эл өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүллээ. 
2023-06-06

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Тайландад ажиллаад иржээ

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2023 оны зургадугаар сарын 2-нд Бангкок хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар ахалж оролцов. 
2023-06-04

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Маргааш 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2023-06-04

Тусгай хамгаалалттай газарт “Жим” хөтөлбөр хэрэгжүүлнэ 

Хүүхэд, залууст экологийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол экологи төв” төрийн бус байгууллага Хөвсгөлийн болон Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран “Жим” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд жим замын зохистой төлөвлөлт, ач холбогдлыг сурталчлан таниулж, жишиг болохуйц ажлууд хийхээр төлөвлөсөн байна. 
2023-06-02

Аялал жуулчлал, тусгай хамгаалалттай бүс дэх 1100 нүхэн жорлонг буулгажээ 

БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ оны тавдугаар сарын байдлаар тус яамныхан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 90 иргэн, аж ахуйн нэгжид 78.6 сая төгрөгийн торгууль ногдуулснаас 55.6, 20 иргэн, аж ахуйн нэгжид 59.5 сая төгрөгийн нөхөн төлбөр оноосноос25.3 саяыг нь төвлөрүүлээд буй гэнэ. Гомдол, мэдээллээс харахад хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, ашигт малтмал хууль бусаар хайсан, мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн, дүгнэлт, гэрээгүй атлаа ус ашигласан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил зонхилж байгааг мэргэжилтнүүд дурдлаа. 
2023-05-31

"Уур амьсгал ба цэвэр агаар-2023" бага хуралд Б.Бат-Эрдэнэ сайд оролцож байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Армида Алисжабана БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын болон бүс нутгийн хэмжээнд цэвэр агаарын төлөөх үр дүнд суурилсан хамтын ажиллагааг сайжруулах, гарч буй шинэ санаачилгуудыг идэвхжүүлэх, бүс нутгийн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг бататган хэлэлцлээ.
2023-05-29

14 тусгай сангийн мэдээллийг ил болголоо 

ЦХХХ-ны сайд Н.Учрал хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэхдээ “Тусгай сангаас зээл, тусламж авсан аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүжилтээ зориулалтын дагуу, зөв зарцуулсан, эсэхэд бодитой хандах хэрэгтэй. Ийм сан байх ёсгүй гэж туйлширч, зээл авсан болгоныг буруутгаж болохгүй. Ил болгосон мэдээлэлд үндэслээд асуудалд шинжлэх ухаанч, баримт, статистиктай хандах нь чухал” гэсэн юм. 
2023-05-29

 “Амьсгалдаг” байшин

Тодруулбал, “winter garden” буюу нарны гэрэл удаан тусдаг урд, баруун урд зүгрүү харуулж барьсан шилэн хана, дээвэр бүхий өрөө гаргажээ. Доор нь зоорь ч барьсан уг өрөө нь нар ургахаас шингэх хүртэлх хугацаанд нэмэлт төхөөрөмж, дулаан үүсгүүр шаардахгүйгээр халах бөгөөд эл өрөөнөөс байшингаа битүү тойруулан дулаан сэлгэх завсар гаргаж өгсөн байна. 
2023-05-29

Улаанбаатарт 23 хэм дулаан байна

Маргааш өдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ.
2023-05-29

Тэрэлж голын эргийг ухаж эхэлсэнд оршин суугчид нь дургүйцэж байна 

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт ийнхүү газар ухаж байхад хариуцсан яамныхан нь ч, тус газрын хамгаалалтын захиргааныхан ч, Туул, Тэрэлж голын сав газрынхан ч ус балгасан мэт дуугүй суугаад оршин суугч зарим иргэн дургүйцэж байв. 
2023-05-29

Залуу офицерууд 1000 ширхэг улиас, бургас мод тарьлаа

Нийслэлийн Налайх дүүргийн IV хорооны Их ам бүс нуурын зүүн чиглэлийн улсын чанартай авто зам дагуух хамгаалалтын ногоон зурваст
2023-05-27

Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, харин Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна.
2023-05-27

Хөвсгөлд жуулчны мэдээллийн төв байгуулах нь

“Эн эй пи групп” ХХК үүний зураг төслийг боловсруулж, төслийн нэгжид хүлээлгэн өгчээ. Мэдээллийн төвийн барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлж, ирэх жилд багтаан ашиглалтад оруулах гэнэ.
2023-05-26

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд гурван аймгийн хамтарсан зөвлөгөөн хийнэ

Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дүгнэж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлох зорилготой хамтарсан зөвлөгөөнийг энэ сарын 27-нд зохион байгуулах гэж байна.
2023-05-26

Зочдод ээлгүй зочлох жил 

...Тэгэхээр бид ирэх саруудад илүү хариуцлагатай байх шаардлага тулгарлаа. “Байгаа нь лэнэ”, “Яах чаргагүй” гээд тоомжиргүй хандаж болохгүй. Өмнөх алдаанаасаа сургамж аваад, дараа дараагийнхаа арга хэмжээг илүү хариуцлагатай зохион байгуулахад анхаарах нь бидэнд олон талаараа ач тустай...
2023-05-25

Л.Оюун-Эрдэнэ: Ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ  “E-Mongolia” шинэчлэгдэж,  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia 3.0” системийг албан ёсоор нээж үг хэллээ.
2023-05-25

Хар ус нуурын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүлнэ

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэг, чиглэл болгосноор Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажил эхэллээ.
2023-05-25