Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Ерөө голын түвшин 53 см-ээр нэмэгджээ

Ерөө голын долдугаар сарын 6-ны 8 цагийн байдлаар Ерөө сум орчим усны түвшин 415 см-т хүрч, өмнөх өдрөөс 53 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 47 см-ээр нэмэгджээ.
2023-07-07

11 байршилд гудамж, зам, таван нүхэн гарц усанд автаад байна

11 байршилд гудамж, зам, таван нүхэн гарц усанд автаж, Нарны замыг Р.Гандийн замтай холбосон түр замыг сэтэлж, гурван байршилд Дунд голын голдиролыг өргөсгөн, урсцыг сайжруулжээ.
2023-07-07

“Долдугаар сарын сүүлч гэхэд унгирал бүрэн унаж дуусна” 

Тариаг хавар, намрын улиралд буюу унгирал тарахаас өмнө хийдэг онцлогтой. Энэ аргыг ашигласан жилд улиасны үр бага тогтсон үр дүн гарсан ч үүнийг мод бүрт хийх нь өндөр өртөгтэй. Одоогоор зөвхөн усаар шүрших арга хэмжээг хөдөлгөөн саарснаас хойших цагуудад хэрэгжүүлж байна. Долдугаар сарын сүүлч гэхэд унгирал бүрэн унаж дуусна” гэв. 
2023-07-07

Улаанбаатарт 22 хэм дулаан байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 22, шөнөдөө 11 хэм дулаан байна. 
2023-07-07

Тэрэлж, Туул голын урсгал 30-50 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрчээ

Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдал (2023 оны 07 сарын 06-ны 20 цагийн байдлаар)
2023-07-06

Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчмын таван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.
2023-07-06

Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутагт үерийн нөхцөл байдал хүндэрчээ

Үерийн нөхцөл байдал хүндэрсэн Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ, Хан-Уул дүүргийн Механикийн сургуулийн уулзвараас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл, мөн “Натур”, “S Outlets” болон “Их наяд” төвийн орчим гэсэн байршилд ажлын хэсэг хоёр хуваагдан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, арга хэмжээнүүдийг газар дээр нь авч хэрэгжүүлж байна.
2023-07-06

Үерийн далан босгох ажилд иргэд өөрсдийн санаачилгаар тусалж байна

Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан зарим аж, ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураар оролцож байна.
2023-07-06

Голын түвшин өдөрт 10-80 см-ээр нэмэгдэж байна

Олон жилийн дунджаар Улаанбаатар хотод 7-р сард 756.4 мм хур тунадас ордог бол энэ жилийн долдугаар сарын эхний 6 хоногт 47 мм буюу долдугаар сард ордог хур борооны 62 хувь нь ороод байгаа юм.
2023-07-06

"Монгол орны ургамлын зурагт толь" ном худалдаанд гарлаа

Энэхүү бүтээл нь Монгол орны гуурст ургамлын 100 овог, 455 төрөл, 1159 зүйлийн фото зураг, зүйлийн товч бичиглэл, ерөнхий тархалт, ургах орчны мэдээллийг багтаасан байна.
2023-07-06

““Алтай хотхон” орчмын авто замын хөдөлгөөнийг хаасан

Одоогоор хотхон руу ордог замыг хаасан бөгөөд том оврын машинаар элс, шороо буулгах, шуудайлсан элсээр Үерийн даланга хүчитгэх, бэхжүүлэх ажлыг холбогдох албаныхан хамтран гүйцэтгэж байна
2023-07-06

Японы буцалтгүй тусламжаар БОАЖЯ-ны харьяа газруудад автомашин бэлэглэжээ

Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар БОАЖЯ-ны харьяа газруудад Ниссан патрол (y-61) маркийн авто машин бэлэглэв
2023-07-06

Ерөнхий сайд үерийн нөхцөл байдалтай холбогдууж Улсын онцгой комисст үүрэг өглөө

Үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, хүч нэмэгдүүлж ажиллахыг Ерөнхий сайд Улсын онцгой комисст үүрэг болголоо. 
2023-07-05

Монголд усны үр ашгийг сайжруулахад 112 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ

Усны үр ашгийг сайжруулахад чиглэсэн ногоон болон инноваци бүхий шийдлүүдэд Хаан, Хас банкаар дамжуулан 112 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
2023-07-05

Усанд автсан байршлуудад далан босгох, ус боох арга хэмжээ авч байна

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал
2023-07-05

Жуулчдад олгох наадмын тасалбарыг яам хуваарилах нь тохиромжгүй гэв 

Үндэсний их баяр наадмын тасалбарыг жуулчны компаниудад хуваарилах ажлыг Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар хариуцан зохион байгуулж ирсэн билээ. Өнөө жил жуулчдад хэчнээн суудал олгох, тур оператор компаниудын хүсэлтийг хэдийнээс хүлээн авах тухай мэдээллийг наадам зохион байгуулах комисс оройтуулж өгснөөс дээрх байгууллагууд өнгөрсөн долоо хоногт л тасалбараа хуваарилсан юм. Гэтэл наадам болоход долоо хүрэхгүй хоног үлдээд байхад БОАЖЯ тасалбар хуваарилалтыг дангаараа хариуцан ажиллахаар болсноо мэдэгджээ. Үүнд унтууцсан аялал жуулчлалын компаниуд Монголын аялал жуулчлалын холбоогоор дамжуулан БОАЖ-ын сайдад хүсэлт гаргасан байна.
2023-07-05

Алтаад, Чулуут, Суман голд 520 мянган жарамгай нутагшуулжээ 

Тул болон агнуурын бусад зүйлийн загас хамгаалах, зориудын аргаар үржүүлэх, сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж буй “Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ мөрний эхэд орших Чулуут, Суман, Алтаад голд зэвэг, хадрангийн 520 мянган жарамгай нутагшуулжээ. Ингэснээр тэд Чулуут голын ай савын загасны тоог 2 250 000-аар нэмэв. Тус байгууллагынхан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд загасыг лабораторийн орчинд зориудаар үржүүлж, амьдрах чадвартайг нь голд нутагшуулсан юм. Судлаач, мэргэжилтнүүд “Чулуут тул-2030” төслийн хүрээнд 15 сая загас үржүүлж, Сэлэнгэ мөрний эхэд нутагшуулах зорилт тавьсан бөгөөд өдгөө үүнийхээ 15 хувьтай тэнцэхүйц тооны жарамгайг дээрх голуудад тавиад байна. 
2023-07-05

Шуурхай: Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

Үерийн гамшгаас шалтгаалж Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар боллоо.
2023-07-05