Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Сурагчид заг мод үрслүүлэх туршилт хийв

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх “Ирээдүй” эко клубийн сурагчид заг мод үрслүүлэх туйршилт хийжээ. Тус аймгийн нийт газар нутгийн 80 гаруй хувь цөлжсөн талаар жил гаруйн өмнө БОАЖГ-аас нь мэдээлж байсан. Тиймээс Хөхморьт сумын 6-9 дүгээр ангийн сурагчид цөлжилтийн эсрэг заг модыг нийтээр тарих ажлыг санаачилсан байна. 
2023-07-28

 Хөрсний шинжилгээгээр гэдэсний халдвар үүсгэгч нян ихээр илэрчээ 

Нийслэлд энэ сарын эхээр орсон борооны улмаас Сэлбэ, Дунд, Туул гол үерлэсэн. Үүний улмаас хөрс хэр хэмжээгээр бохирдсоныг тогтоохоор шинжилгээний баг ажиллаж буйг бид өмнө нь мэдээлж байв. Шинжилгээний багийнхан үерт автсан газрууд болон гэр хорооллын нийт 55 цэгээс хөрсний дээж цуглуулж, Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн лабораторид хүнд металл, микро биологийн буюу нянгийн шинжилгээ хийсэн байна. Хүнд металлын шинжилгээгээр хөрсний дээж авсан нийт цэгийн 5.5 хувьд нь цайр хүлцэх хэмжээнээс өндөр байгааг тогтоожээ.
2023-07-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-07-27

Өвөрхангай аймгийн угтах хаалга орчмоос 5 тонн хог, хаягдлыг цэвэрлэжээ

”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа Өвөрхангай аймгийн угтах шинэ хаалганаас хуучин хаалга хүртэлх 16 км газрын хог
2023-07-27

Улаагчны хар нуурын эрэг дагуу дөрвөн цэгт "00" байршуулжээ

УЛААГЧНЫ ХАР НУУРЫН БЦГ-Т 4 ШИРХЭГ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
2023-07-27

Нарыг шөнө ч ашиглая 

...Нөгөөтээгүүр, хямд цахилгааныг үрэлгэн хэрэглэх нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг ч тэмдэглэж буй. Мөн шинээр барьж буй амины орон сууцын хорооллыг эрчим хүчээ заавал хосолмол эх үүсвэрээс хангахаар шийдвэрлэх, нарны панель, салхин сэнс суурилуулах айл өрхөд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаанаа сүлжээнд нийлүүлбэл урамшуулах зэргээр дэмжих ёстойг ч онцолж байгаа юм...
2023-07-27

Монголд нэг алдартан ирэхэд иргэд талцан маргалдах нь энгийн үзэгдэл боллоо

Жишээлбэл, өнгөрсөн даваа гарагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Plus size моделиудыг хүлээн авч уулзсан нь жуулчидтай холбоотой дахин нэг шуугианыг тарьлаа.
2023-07-27

Хөвсгөлийн Эрхэл нуурын шувуу тоолох судалгааг хийжээ

Тооллогод 11 зүйлийн 834 шувуу тоологдсон. Үүнээс 385 нь бие гүйцсэн, 449 нь залуу шувуу байсан.Мөн шувуудын төрх байдал зан төлөвт ажиглалт хийхэд ямар нэг өөрчлөлт ажиглагдсангүй, үхсэн шувуу, шувууны сэг зэм тааралдсангүй тайван байлаа.
2023-07-27

Өнөөдрөөс ихэнх нутгаар хална

Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа нийт нутгаар хална. Улаанбаатарт өдөртөө 24, шөнөдөө 9 хэм дулаан байна. 
2023-07-27

Архангай аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 44 хувьтай байна

Ойн хөнөөлт шавжтай улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 61385 га талбайд устгал хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Батцэнгэл, Булган, Жаргалант, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэнхэр, Цэцэрлэг сумдын ойн санд үүргийн шүршигч багаж ашиглан, микробиологийн аргаар тэмцэх ажлыг нийт 19275 га талбайд хийгээд байна.
2023-07-26

Наймдугаар сард газар тариалангийн бүсүүдэд хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард нутгийн баруун хагастаа буюу баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна.
2023-07-26

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн удирдах хорооны хурал боллоо

Монгол Улсын Засгийн Газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн Банкаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” II, III төслийн Удирдах хорооны ээлжит хурал боллоо.
2023-07-26

Борцгор хотонгийн судалгааг Хятадын судлаачидтай хамтран хийж байна

Зүүн Азийн Борцгор хотонгийн судалгаа, хамгааллын ажлууд маш бага хийгдсэн байдаг тул Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв, БНХАУ-ын ойн шинжлэх ухааны академийн судлаачид хамтран Борцгор хотонгийн нүүдлийн судалгааг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байна.
2023-07-26

“Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газрыг байгуулах асуудлаар хуралдлаа

“Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газар байгуулах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2011 оны тавдугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурж, баталгаажуулан улмаар олон улсын “Хүн ба шим мандлын сүлжээ”-нд бүртгүүлсэн нь олон улсын хэмжээнд хил дамнасан экосистемийг хамгаалах сайн жишиг загвар болсон гэж үздэг.
2023-07-26

Орхон, Туул, Халх голууд үерийн аюултай түвшнээс давжээ

Орхон, Туул, Халх зэрэг голууд үерийн аюултай түвшинг давсан хэвээр байгаа тул дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхаарууллаа.
2023-07-26

Борцгор хотон шувууны тоо толгойг тогтоох судалгаа хийж байна

Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төвийн судлаачидтай хамтран Борцгор хотон /pelicanus crispus/ шувууны тоо толгойг тогтоох судалгааг хийж байна.
2023-07-26

Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон чиргүүлтэй “ЗИЛ-130” автомашиныг татан гаргажээ

Татан гаргасан шатахуун тээврийн чиргүүлтэй автомашинаас нийтдээ 10 тонн шатахуун, тос, тосолгооны материал гарсан бөгөөд тус бохирдлыг аюулгүй болгож, нуурын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр орууллаа
2023-07-26

Өнөө шөнө дуу цахилгаантай, аадар бороо орно

   Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. 
2023-07-25