Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

Орон нутгийн иргэд “Мөнгөлөг шагшуурга”-ыг эсэргүүцэж байна

Орон нутгийн иргэд “Мөнгөлөг шагшуурга”-ыг эсэргүүцэж байна
2023-01-20

Ихэнх нутгаар шуургатай тул авто замуудад ажлын хэсгүүд ажиллаж байна

2023 оны нэгдүгээр сарын 20-ны 09.40 цагийн байдлаар ихэнх нутгаар явган шуургатай, Авто замаар зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
2023-01-20

Хөрөнгө оруулалт татах “Invest Khovd" уулзалт болж байна

“Invest Khovd хөрөнгө оруулалтын форум 2023” өнөөдөр, маргааш Ховд хотод зохион байгуулагдаж байна. Эл арга хэмжээгээр дамжуулан Ховд аймагт хөрөнгө оруулалт татаж, ажлын байр бий болгон, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой аж.
2023-01-19

Э.Болормаа: "Ховд" картыг энэ онд багтааж хэрэглээнд нэвтрүүлнэ

"Invest khovd хөрөнгө оруулалтын форум 2023" энэ сарын 19, 20-нд Ховд хотноо зохион байгуулагдаж буй. Бизнес эрхлэгчдээс хөрөнгө оруулалт татах тус чуулганы нээлтэд Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа "Ховд" картын талаар танилцууллаа.
2023-01-19

Нийт нутгийн 60 хувь зудын эрсдэлтэй байна

Өвөлжилтийн нөхцөл байдал сайнгүй, нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь цастай, зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд, 10 орчим хувьд бага эрсдэлтэй байна.
2023-01-19

Увсыг зорьсон жуулчны тоо 2.5 дахин өсжээ

Увсыг зорьсон жуулчны тоо 2.5 дахин өсжээ
2023-01-18

Мөрөн-Улиастай чиглэлийн автозамд халтиргаа, гулгаа ихтэй байна

А1102 Мөрөн-Улиастай чиглэлд яг одоо цас бударч, шуурга дэгдсэн тул Загастайн давааны автозамд халтиргаа үүсээд байна. Үүссэн халтиргаа болон цасыг хусаж буй талаар Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. 
2023-01-17

Баян-Өлгий аймгийн 9 суманд өвөлжилт хүндрэлтэй байна

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрч байна. Тус аймгийн хэмжээнд нийт 2 сая 250 мянга гаруй мал өвөлжиж байгаа бөгөөд цаг агаар муудаж, он гарснаас хойш 5000 гаруй мал хорогдсон байна.
2023-01-17

Баян-Өлгий аймагт 4928 толгой мал  хорогдсон байна

Баян-Өлгий аймгийн хувьд энэ сарын 13-ны өдрийн байдлаар гурван сум цагаан зудтай, зургаан сумын 14 багийн нутаг цагаанаар зудархуу, долоон сумын 19 баг хар зудтай байна.
2023-01-17

Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд ажиллаж байна. Ховд аймгийн 17 сумын 91 багт 9397 өрхийн 3876.4 мянган толгой мал мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, тус аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрсэн тул УОК болон аймаг, сумын Онцгой комиссоос айл өрх рүү зам гаргах, хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
2023-01-16

Д.Бат-Эрдэнэ: Цэвэрлэгээний машиныг хамгийн боломжит үнээр оруулж ирсэн

Нийслэлийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй автобус, цэвэрлэгээний машиныг зах зээлийн үнээс өндөр өртгөөр авч байна хэмээн иргэд шүүмжилж буй. Тэгвэл, Зам, талбайн цэвэрлэгээний машины сонгон шалгаруулалтад шалгарч, худалдан авалт, тээвэрлэлтийг хариуцан гүйцэтгэсэн “Батсээр” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө.
2023-01-16

Архангай аймагт усан спортын сургалтын төв нээжээ

Архангай аймгийн Цэцэрлэг хотод усан спорт сургалтын төвийг энэ сарын 14-нд нээв. Ингэснээр иргэд, хүүхэд залуучууд усан спортоор хичээллэх бүрэн боломжтой боллоо.
2023-01-15

Сургууль орчмын замын аюулгүй байдлыг хангах төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Уг төсөл сонгон шалгаруулалтад дэмжигдэж хэрэгжих болсонд талархалтай байна. Нийслэлийн зүгээс сургуулийн бүсэд смарт бүс байгуулах тал дээр санал нэгдэж байгаа. Оновчтой шийдэл гаргаж, тогтвортой байлгахад анхаарч ажиллана. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд замтай хэт ойр, эсвэл хэт хол байрлах гэх мэт төрөл бүрийн онцлогтой. Сургууль тус бүрийн онцлогт нийцсэн санал боловсруулна гэдэгт итгэлтэй байна. 2020 онд гаргаж байсан санал, санаачилгуудыг дахин сайжруулж, төслийн хүрээнд хийх ажлыг нийслэл болон дүүргийн төсөвт суулгах хэрэгтэй” гэсэн юм.
2023-01-14

Цасанд суусан 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний амийг аварчээ

Тухайлбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Залаатын даваа” гэдэг газар ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5 зорчигчтой  “Бонго-3” загварын ачааны автомашиныг, буцах замдаа “Цагаан давааны хөтөл” гэдэг газар цасанд суусан 38 зорчигчтой, 11 автомашиныг татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2023-01-13

Улсын хэмжээнд 16.3 мянган тонн өвс, 6.7 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна

Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 3 мянган тонн өвс, 1.0 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 33.0 хувь, тэжээлийн 30 хувийг зарцуулсан.
2023-01-12

Цайны замын ул мөрийг хадгалсан газруудыг хамгаалж, тохижуулна

Цайны замын ул мөрийг хадгалсан газруудыг хамгаалж, тохижуулна
2023-01-11

Хилчин багачууддаа зориулан кино театр ажиллуулжээ

Кино театртай нийслэл, хотын амьдралаас хол байдаг хилчдийн хүүхдүүдэд зориулан хоёр насны ангиллаар сүүлийн үеийн уран сайхны болон хүүхэлдэй кино үзүүлсэн байна.
2023-01-10

Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг олжээ

Сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 14 км-т Ихтамир сумын, Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэдэг газарт төөрсөн явж байхад нь олжээ
2023-01-10