“Invest Khovd хөрөнгө оруулалтын форум 2023” өнөөдөр, маргааш Ховд хотод зохион байгуулагдаж байна. Эл арга хэмжээгээр дамжуулан бизнес эрхлэгчдээс Ховд аймагт хөрөнгө оруулалт татаж, ажлын байр бий болгон, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой аж. Тодруулбал,
- Эрчим хүчний сэргэлт ба сэргээгдэх эрчим хүч
- Баруун бүсийн аялал жуулчлал ба хөрөнгө оруулалт
- Тээвэр, логистик
- Цахим шилжилт
- Боловсон хүчин
- Баруун бүсийн хөрөнгө оруулалтын боломж
- Ховд хот ба барилгын салбарын хөрөнгө оруулалт гэх долоон сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийж буй аж.
Ташрамд дурдахад, “Invest Khovd хөрөнгө оруулалтын форум 2023” нь орон нутагт зохион байгуулж буй анхны томоохон чуулга уулзалт бөгөөд Монголын банк санхүүгийн бүх байгууллагын төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, ОХУ, БНХАУ-ын бизнес эрхлэгч, төрийн захиргааны төлөөллүүд оролцож байна.