Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Маргаашнаас Механик тээврийн сургуулийн автозам нэг чигийн урсгалтай болно

Маргааш Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт орно.
2023-03-28

Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын ухаалаг систем нэвтрүүллээ

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлснээр бодит дата мэдээлэлд үндэслэж авто зам, тээврийн хэрэгслийн зохицуулалтын оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэнэ Мөн RFID tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж байна.
2023-03-28

Танилц: Өнөөдөр нийслэлийн найман байршилд цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний ЛХАГВА гарагт хийх засварын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх станцаас мэдээллээ. Засвар хийх үед цахилгаан хязгаарлах тул иргэд, ААН-үүд хэрэглээгээ зохицуулахыг албаныхан санууллаа.
2023-03-28

Нийслэлийн хоёр байршилд усан сан байгуулж байна

Дэлхийн усны өдрийн хүрээнд Монгол орны газрын доорх болон гадаргын нөөц, хамгааллын асуудал, хууль, эрх зүйн орчны тулгамдсан бэрхшээлүүдийг өргөн хүрээнд хэлэлцэж буй энэ цаг үед салбарын судлаач, мэргэжилтнүүд үнэтэй санал, зөвлөмжүүдийг хэлсээр байна.
2023-03-24

Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг НЭГ УРСГАЛД оруулна

Тодруулбал, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
2023-03-24

Автобуснаас ялгарах хүлэмжийн хийг 35 хүртэлх хувиар бууруулна

Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь" сэдвээр судалгаа хийсэн. Уг судалгаа дуусаж, өнөөдөр үр дүнг нь танилцуулсан юм. Төслийн үр дүнг танилцуулах хуралд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Олон улсын тээврийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким тэргүүтэй албаныхан оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
2023-03-22

Улаанбаатарт нийт 335 мянган барилга байгууламж байна

Нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай
2023-03-21

Улаанбаатарт нийт 335 мянган барилга байгууламж байна

Нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай
2023-03-21

Нийслэлийн хэмжээнд барьж байгаа барилгуудад урьдчилсан үзлэг, шалгалт хийнэ

Өнгөрсөн онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд барилгын аюулгүй байдал, барилга угсралт талаасаа төлөвлөгөөт шалгалт, төлөвлөгөөт бус шалгалт, гүйцэтгэлийн шалгалт гэсэн ангиллууд байсан. Харин хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу урьдчилсан хяналт шалгалтыг хийж болно гэж заасан.
2023-03-20

Хэсгийн ахлагчийн системийг ашиглахад бэлэн боллоо

Хэсгийн ахлагчийн систем болон иргэдэд зориулсан гар утасны аппликэйшнийг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа.
2023-03-16

Улаанбаатарт Шинэ тойрог зам төсөл хэрэгжүүлнэ

Улаанбаатарт Шинэ тойрог зам төсөл хэрэгжүүлнэ. Тус төсөл нь зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 93 км тойрог замаас бүрдэх юм.
2023-03-16

Зуслангийн бүсэд төлөвлөлт хийж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн дөрвөн ам буюу Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн газар ашиглалтын байдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулсан юм. Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53 505 нэгж талбар бүртгэлтэй. Эдгээрт ерөнхий төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18 711 иргэн түр оршин суудаг.
2023-03-16

Нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц барина

Нийслэлийн хэмжээнд авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингээс тодрууллаа.
2023-03-15

Н.ТАМИР: Газар хөдлөлтөд тэсвэргүй 543 барилга байна

Турк, Сири улсад өнгөрсөн сард хүчтэй газар хөдөлсөн нь барилгуудын чанарын тухай хөндөх шалтгаан болж, Улаанбаатарт ч ийм эрсдэл тохиолдвол яах вэ гэх асуултыг олон нийтийн дунд тавьж эхэлсэн юм
2023-03-15

Угсармал барилгын дулаан алдагдлыг бууруулна

ХБНГУ-ын “НАМА Фасилити” байгууллага, Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ хамтран нийслэл дэх угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төслийн түнш байгууллагууд болох БХБЯ, УБЗАА, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нар хэрэгжүүлэлтийн гэрээг байгууллаа. Мөн Төслийн удирдах хороо 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг батлав.
2023-03-14

Нийслэлд энэ онд 25 мянган ам метр явган зам шинээр тавина

Нийслэлийн хэмжээнд энэ онд тавих явган замын бүтээн байгуулалт болон бусад асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. Ташрамд дурдахад, нийслэлд анх удаа дугуйн болон явган хүний зам, тохижилтыг хариуцсан нэгж байгуулагдсан юм.
2023-03-14

М.Өлзийбат: Улаанбаатар хотоос баруун тийш 80 км гаруй урттай хагарал байгаа нь тогтоогдсон

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбатаас тодрууллаа.
2023-03-14

Яармаг орчмын хорооллын дундах туслах замыг нээжээ

Тус хэсэгт Монгол улсын Засгийн газрын Олон нийттэй харилцах мэдээллийн 11-11 төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дугаар 117, Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай бүхий хэсэгт орц, гарц хааж байсан хэсгийг чөлөөлөн туслах зам бүхий хэсгийг нээж ажиллажээ. 
2023-03-13