Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдэд боломжит байршлуудыг зааж өгсөн

-Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээр ТҮЦ байршуулж болохгүй -
2023-04-25

Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ажлаа тайлагнав

Тэрбээр мэдээлэлдээ, Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954-1136 км болж 19 хувиар нэмэгдсэн бол, тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь бөгөөд оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8.9-10.8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ гэсэн урьдчилсан судалгааг Олон улсын Жайка байгууллагаас гаргаад байна гэв.
2023-04-22

Нийслэлийн бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулна

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг  зохион байгууллаа.
2023-04-21

Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн мэдээллээ шинэчлэх шаардлагатайг сануулав

ЗТХ-ийн сайдын тушаалын дагуу “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогыг зохион байгуулж байгаа аж. Орон нутгийн хэмжээнд 130 236 тээврийн хэрэгслийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ёстой гэнэ. Энэ сарын 19-ний байдлаар 11 146-г нь буюу 8.6 хувийг нь хамруулсан дүн гарчээ. 
2023-04-21

Ч.Батзориг: Гол замуудын ачааллыг бууруулахaaр хөдөлгөөн зохицуулалт хийж байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригтой ярилцлаа.
2023-04-20

“Эрдэм транс” компанийнхан эсэргүүцлээ илэрхийллээ

Нийслэлийн нийтийн тээвэрт явуулж буй хэд хэдэн чиглэлийн автобуснуудын урд хэсэгт өчигдөр “Түгжрэлийн сайд ажлаа өөрөө хий”, “Салбарын дарга шударга бай”, “Өвлийн хүйтэнд автобусны тоог нэмэгдүүлээгүй” зэрэг бичиг байрлуулсан байв. “Эрдэм транс” компанийнхан төр, засгийн буруутай үйл ажиллагаа, ялангуяа нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудын зохион байгуулалтгүй байдлыг ийнхүү эсэргүүцжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ө.Очироос үүний талаар тодруулахад “Манай салбарыг хариуцдаг нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарыг огцрохыг шаардаж байна.
2023-04-20

Нийслэлийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшлийнхэн хариуцна

Монгол Улсын Засгийн газар 2022 онд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний тухай 340 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсон юм.
2023-04-19

Дагуул хотууд байгуулахаар судалж байна

Чингэлтэйн өргөн чөлөө, Шар хадны зам, Энхтайваны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, “Мишээл экспо”-гийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөж, нийтийн тээврийн автобуснууд зорчуулахаар уг хуралдаанаас шийдвэрлэв. Мөн замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэгдүүлэх санал боловсруулахаар болжээ.
2023-04-19

М.БАЛДАНДОРЖ: 1077 орон сууц дулаална

Нийслэлийн хэмжээнд хуучин орон сууцуудыг дулаалах ажил үргэлжилж байгаа аж. Уг ажлын явцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандоржоос тодрууллаа. 
2023-04-19

Автобусанд дамжин суух терминалыг нэмэгдүүлэхээр санал боловсруулна

Хуралдаанаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Чингэлтэйн өргөн чөлөө, Шархадны зам, Энхтайвны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, Мишээл экспогийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн шинэчилж, нийтийн тээврийн автобуснууд зорчдог байхаар зохион байгуулахыг үүрэг болгов.
2023-04-18

Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах ажлын хэсэг хуралдав

Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, 2023 оны 1-р улирлын ажлын тайлангаа хэлэлцэж, удааширч буй ажлуудынхаа талаар зөвлөлдлөө. Хуралдаанд 19 гишүүн оролцож, дараах шийдвэрүүдэд хүрлээ.
2023-04-18

“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” энэ сарын 20-нд болно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм.
2023-04-17

Д.Сумъяабазар: Хуулийн хүрээнд ТҮЦ ажиллуулж буй иргэдийг бүх талаараа дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын хамт ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.
2023-04-17

“23 байршилд дугуйн 55 км зам тавина”

Д.Сүхбаатарын талбай өнгөрөгч бямба гарагт хүүхдийн шуугиан, дугуй сонирхогчдын хөлд дарагдаж өнжлөө. “Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын анхны өдөрлөг болсон нь энэ. Гол зорилго нь дугуйн хэрэглээг нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах аж. 
2023-04-17

Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг шууд дамжуулдаг боллоо

Түүнчлэн “eBARILGA” цахим системд олон нийтэд хэрэгтэй 11 төрлийн мэдээллийг орууллаа. Улаанбаатар хотод хийж буй цахим шилжилтийн хүрээнд өнгөрсөн арванхоёрдугаар сард вэб, аппликэйшн хосолсон “eBARILGA” цахим системийг ашиглалтад оруулсан. Ингэснээр Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэд, хуулийн этгээдэд үзүүлдэг 22 төрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан билээ.
2023-04-14

Тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах журмыг шинэчилнэ

Тодруулбал, эдгээр ажлын дүнд хувийн тээврийн хэрэгслийн замбараагүй хэрэглээ багасан, нийтийн тээвэр болон моторт бус тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэх юм. Мөн хотын төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасаж түгжрэл, зам тээврийн осол, тээврийн хэрэгслээс үүдэлтэй дуу чимээний болон агаарын бохирдол багасах, иргэдийн уур бухимдал буурах зэрэг давуу тал үүснэ.
2023-04-13

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Хурлын эхэнд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцуулав.
2023-04-13

Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг шууд дамжуулна

Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг Хот байгуулалт, хөгжлийн газрын фэйсбүүк хуудас /https://www.facebook.com/uda.ub.gov.mn/-аар шууд хүлээн авч, үзэх боломжтой аж.
2023-04-13