Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Нийтийн тээврийн орлого бүрдэлтэд тавих хяналтыг сайжруулна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 16 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.  Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа 10 зорчигчийн дөрөв нь смарт картаар төлбөр төлж байгаа бол зургаан зорчигч тухайн тээврийн хэрэгсэлд төлбөр төлөхгүй, эсхүл жолоочид бэлэн мөнгөө өгч зорчиж байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс иргэдээс ирж байгаа энэ мөнгөн урсгалаас төсвийн алдагдлыг 80-аас дээш хувьтай татаж авах ажлыг төр, хувийн хэвшил гэлтгүй салбараараа хамтарч зохион байгуулах ёстой гэдгийг онцолж байгаа юм.
2023-05-05

Нийслэлийн хүндэт тэмдгээр Японы Анан хотын дарга Омотэхара Тацүмаг шагналаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Япон Улсын Анан хотын цаашдын найрсаг харилцааны талаар санал солилцсон юм.
2023-05-05

Зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэнэ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд холбох ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.
2023-05-05

Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 20 байршилд сагсны талбайн самбар шинэчилнэ

Амьдарч буй орчноо тохижуулах, цэвэр, тухтай байлгахад уриалах зорилгоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл “Дэвшилтэт шийдэл” төсөлтэй хамтран нэгэн аяныг эхлүүлээд буй. Тодруулбал, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн зургаан дүүргийн 20 байршил дахь сагсны талбайн самбарыг шинэчлэх, цагаригийг нь сольж засах ажлыг хийх юм. Тус зөвлөлийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хойно байрлах сагсны талбайд шинэ самбар байрлуулснаар аянаа эхлүүлэв.
2023-05-05

Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэр Долоон буудал орчимд шинээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганхүү хэлэлцүүлсэн юм.
2023-05-05

Д.СУМЪЯАБАЗАР: Хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд бүгдийн оролцоо чухал

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
2023-05-05

Улаанбаатарт төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэг байгуулжээ

Цаашид нийт 61 цэг байгуулахаар төлөвлөсөн. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, иргэдийн тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлснээр түгжрэл, төвлөрлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна. Төрийн үйлчилгээг гар утас, нэг цэгийн үйлчилгээний төв, оператор, ТҮЦ, киоск машин зэрэг бүх төрлөөр авах боломж бүрдүүлнэ” гэв.
2023-05-05

Автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо

Автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо
2023-05-02

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 16 671 айлын орон сууцтай болов

Хотын оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 144 байршилд нийтийн зориулалттай орон сууцны фасад дулаалгын ажил, 47 цахилгаан шатыг шинэчиллээ.
2023-05-02

Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 17 түймрийг бүрэн унтраав

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газрын хамтарсан эргүүл хяналтын бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
2023-05-01

Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг өөрчилснийг иргэд эсэргүүцэв

“Өмнө нь 15-20 минут явдаг байсан замыг одоо цаг орчмын хугацаанд тойрч, түгжирсээр арайхийн туулж байна. Түүнчлэн том оврын машинууд зорчиж зам эвдэх нь ихэслээ. Үүнээс улбаалан осол гарах нь ч нэмэгдсэн. Хөдөлгөөнийг өөрчилснөөр төв замд түгжрэл буурсан байж магадгүй. Харин Зайсан тойруу орчимд бол улам ихэссэн” гэж иргэд хэлж байна
2023-05-01

Нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 3615 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг

“Жүр үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул "Үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээл бол зөвшөөрөл. Бид үйлдвэрийн байраа барих, эсвэл өргөтгөхөд нийслэлээс хэд хэдэн удаагийн зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл зөвшөөрөл гарахгүй уддагаас алдагдалд ордог, үйл ажиллагаа саатдаг. Үүнийг шийдэхэд анхаарч өгвөл хамгийн бодитой дэмжлэг болохоор байна" хэмээсэн юм.
2023-05-01

Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, ухаалаг хотыг байгуулна

Хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны томоохон бүтээн байгуулалт болон бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууцны төсөл хамтран хэрэгжүүлэх юм. Түүнчлэн орон сууцны түрээсийн олон талт үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан форум зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах гэх мэт олон зорилтыг тусгажээ.
2023-05-01

Хотын дарга БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүтэй уулзлаа

Монгол Улс болон БНСУ нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон билээ. Харин Улаанбаатар хот нь БНСУ-ын нийслэл Сөүл хоттой 1995 онд, Инчон хоттой 2017 онд ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд Намянжү, Пусан, Кёнсанбуг, Тэжон хоттой найрамдалт харилцаатай.
2023-04-28

Авлига, хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явцыг “Шилэн” болгоно

Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэx боломжийг эрэлхийлэх, газар өмчлөлийн 20 жилийн туршлагыг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, өндөр түвшний судалгааны арга зүйн шинэ технологи, программыг нэвтрүүлэх зорилгоор “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурлыг зохион байгуулав.
2023-04-28

Америк сургуулийн уулзвараас Богдхан уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Тодруулбал, нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд тус хэсгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, эвдрэл гарсан хэсгийг засварлан, хэсэгчилсэн асфальт бетон хучилт хийх юм. Зам хаах хугацаанд замын хөдөлгөөнийг дээрх зураглалын дагуу зохион байгуулна.
2023-04-28

“Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг болж байна

“Хүний хөгжил – Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг
2023-04-26

“U money” картыг “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшнээр цэнэглэнэ

“Онтайм” ХХК, “Дата кейр” ХХК, “Изи пей” ХХК-тай хамтран кассын програм болон ПОС төхөөрөмж ашиглан “U money” карт цэнэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ хүрээнд зургаа болон найман нэрийн 1000 орчим дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар картын цэнэглэлтийг хийж байна.
2023-04-25