Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Хотын дарга Сөүл хотын ИТХ-ын даргатай уулзлаа

Монгол Улс гуравдагч хөрш БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон. Хоёр орны Засгийн газраас Улаанбаатар хотод 2007 айлын орон сууцны хорооллын төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм
2023-05-16

Халуун ус хязгаарлах улирал ирлээ 

Энэ онд нийслэлд хийх дулаан, цахилгаан, цэвэр усны шугамын засвар, шинэчлэлийн ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр мэдээллээ. 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах урсгал засвар, тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 24 байгууллага 644 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн авто зам, гүүрний байгууламж, инженерийн шугам сүлжээ, дэд төвийн барилга байгууламжийн ажлаас гадна дүүрэг бүрт нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилт хийх аж. Хотын зарим гудамж, талбайд өөрчлөлт хийх, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэхдээ иргэдэд чирэгдэл, саад учруулахгүйгээр зохион байгуулахаа ч албаныхан мэдэгдлээ.
2023-05-16

Нийслэл зарим зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болсон

Бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг нийслэлийн зүгээс хэрхэн дэмжиж, яаж хамтран ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тухайлбал, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог байсан 74 төрлийн зөвшөөрлийг 2022 оны босгон дээр хүчингүй болгосон нь иргэд, аж ахуйн нэгжид том нөлөө үзүүлсэн. Тэгвэл өдгөө энэ тоо 134 болж, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илүү хөнгөвчлөөд буй.
2023-05-15

Яармагийн нүхэн гарцыг дахиад л хаав 

Яармагийн нүхэн гарц өнгөрсөн бямба гарагт дахиад л эвдэрч, тухайн хэсгийн замын ачаалал нэмэгдэн, түгжрэлд автав. Арай гэж нүхэн гарцыг нээсэн ч долоо хонолгүй асуудал үүсэж, хаахад хүрсэн гэнэ. Энэ талаар иргэд “Дахиад зам хааж, Яармагийн нүхэн гарцыг ухаж засаж байх шиг”, “Яармагийн нүхэн гарц хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх нь. Том бүтээн байгуулалт биш, нүхэн гарц шүү дээ. Мэргэжлийн хүмүүст даатгаж, чанартай, хурдан хийдэг болоосой” гэх зэргээр бухимдлаа илэрхийлэв.
2023-05-15

 Хотын ногоон байгууламжийг хувийн хэвшлийнхэнд даатгаад орхих уу 

Гадаадын нэгэн хэвлэлд Монголын нийслэлийг цементэн ширэнгэ болсон хэмээн бичжээ. Улаанбаатарт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимжсэнээс хүүхэд багачууд чөлөөтэй тоглох зай талбайгүй болсон, эмнэлэг зэрэг нэн чухал үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь ч цементэд шахагдаж, өөрийн гэсэн орон зайгаа алдсан гэж тус нийтлэлд дурдсан байв.
2023-05-15

Төв талбайд “Европын өдөрлөг” болж байна

вропын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
2023-05-14

Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Үүний хүрээнд энэ сарын 5-ны байдлаар 21 байршилд 282 гарааш чөлөөлжээ. Нийт 132 байршилд 2355 гарааш чөлөөлөх бөгөөд нийт талбайн хэмжээ 5251 ам метр юм.
2023-05-12

Хоёр байршилд их багтаамжийн зогсоол байгуулна

Авто замын түгжрэлийг бууруулахаар хотын төвд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд эхний ээлжинд хувийн хэвшилтэй хамтран хоёр байршилд зогсоол байгуулахаар сонгон шалгаруулалт зарлан, зургаадугаар сарын 5-ныг өдрийг хүртэл материалыг нээлттэй хүлээн авч байна.
2023-05-12

Ногоон байгууламж устгасан “Камдер”-ынхан 66 сая төгрөг төлсөн гэж тайлбарлажээ 

Манай байгууллагаас албан ёсоор Захирагчийн ажлын албанд хандан, энэ талаар гаргасан шийдвэрээ ирүүлээч гэсэн хүсэлтээ албан бичгээр хоёр удаа явуулсан. Одоо хариугаа хүлээж байна. “Камдер” компанийн хашааны цаад талд дахиад хашаа татсан, одоо дотор нь нүх ухаж байна гэсэн. Уг хашаан дотор таримал мод цөөнгүй бий. Яамнаас мэдээлэл ирүүлсний дагуу өнөөдөр (өчигдөр) манайх байцаагч томилж, газар дээр нь ажиллуулсан. Тэнд ажиллах хугацаандаа мод гэмтээж үү, нүүлгэж үү, эсвэл устгав уу гэдгийг тогтоох учиртай. Үүний дагуу бид буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах саналаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ” гэлээ. 
2023-05-12

УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажлыг долоодугаар сарын 1-ээс эхлүүлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажлын талаар дараах мэдээллийг өглөө. 
2023-05-12

Төрийн ордны арын цэцэрлэгийг ирэх сарын 1 гэхэд тохижуулж дуусгах нь

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтыг эхлүүлж, өдгөө төлөвлөсөн ажлын 90 гаруй хувийг гүйцэтгэжээ.
2023-05-12

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа

Нийслэлийн Татварын газар, шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд
2023-05-11

С.Амарсайханы амлалт алсарч, Зуун айлын зах хаяагаа тэлжээ 

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргатай уулзахад “Өмнө нь яригдаж байсан асуудлууд хэвээрээ. Бид Зуун айлын захыг цэгцлэх, нүүлгэх чиглэлээр холбогдох байгууллагуудад хүсэлтээ байнга уламжилж ирсэн. Иргэд ч ийм санал, гомдол ирүүлдэг. Ялангуяа нийтийн эзэмшлийн зам, талбайд бараа, бүтээгдэхүүнээ тавьж борлуулдгийг иргэд ихэд эсэргүүцэж, шүүмжилдэг. Харин хогны асуудал цэгцэрч, өдөр бүр ачиж тээвэрлэдэг боллоо” хэмээсэн юм.
2023-05-11

Энэ жил 730 автобусыг гурван үе шаттайгаар оруулж ирнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө
2023-05-10

“Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид жагсаалд оролцоогүй” 

Тэрбээр “Олон нийтийн байгууллагын төлөөлөл энэ сарын 4-нд БХЯ-нд хандаж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэх жагсаал зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, хөгжим, хүн хүч “гаргаж” өгөхийг хүссэн. Дэлхий нийт, бүс нутгийн цэрэг, улс төрийн байдал амаргүй энэ үед тэдэнтэй хамтарч арга хэмжээ зохион байгуулах нь зохисгүй гэж бид үзсэн.
2023-05-09

Р.АМАРСАНАА: Авто зогсоолууд адил тариф мөрдөх ёстой 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Р.Амарсанаагаас Улаанбаатар хот дахь авто зогсоолуудын төлбөр болон үйл ажиллагааны талаар тодрууллаа. 
2023-05-09

“Чойжин ламын сүм музейн орон зайд халдах ёсгүй” 

Монголын бурхны шашны түүх соёлд хамаарах Чойжин ламын сүм музейн талаар олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл өрнөлөө. Тодруулбал, тус музейн хашаан дахь зүлгийг устгаж, шинэ барилга барих гэж байгаа талаарх мэдээлэл гарсан юм. “Соёлын яам нь байгуулагдсан цагаасаа уг музейн эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, сэргээн засварлах ажлыг хийж байна. Тухайлбал, эргэн тойрных нь авто зогсоолыг чөлөөлж, улсын төсөв болон АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр сэргээн засварлаж буй. Олон нийтийн сүлжээнд тархсан зураг нь сэргээн засварлалын ажилтай холбоогүй. Харин музейн газрын түвшнээс доорх сан хөмрөг, лабораторийн төслийн орой хэсгийн зураг юм. Энэ төсөл нь танилцуулах шатандаа байгаа, улсын төсөвт тусгаагүй” хэмээн дээрх асуудалтай холбоотойгоор Соёлын яамнаас мэдэгджээ.
2023-05-08

30 сая ам.доллароор дөрвөн нүхэн гарц барина

-Өмнө нь Олимпын гүүрийг 40 сая ам.доллароор барьж байсан. Тэгвэл эдгээр нүхэн гарцыг 30 сая ам.доллароор дөрвөн байршилд барина. Бүрэн ашиглалтад оруулснаар Баянзүрх дүүргээс Сонгинохайрхан дүүрэг хүртэл зургаан том нүхэн гарц бий болох юм. 
2023-05-08