Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Оюутан цагдаа нар ажиллаж эхэллээ

Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын нэг нь “Миний хувьд зөвхөн түр ажил эрхлэхээс гадна жуулчидтай харилцан гадаад хэлний мэдлэгээ бататгах, ярианы чадвараа хөгжүүлэх боломжтой гэж харж байна” гэлээ. Тэд хөл хөдөлгөөн ихтэй, хотын төв хэсгүүдээр өдрийн найман цагаар ажиллах ба цаг тутам 5000 төгрөгийн урамшуулал авах ажээ. Тус хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ. 
2023-06-21

Өнөөдөр ихэнх нутгаар 30 градус давж хална

Монгол-Алтайн уулархаг нутгаар +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна
2023-06-21

Нийтийн тээвэрт 90 хувийн парк шинэчлэл хийнэ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. 2023 онд багтаан парк шинэчлэлийг 90 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
2023-06-21

Шөнийн автобусыг улирал харгалзахгүй явуулаасай 

Сүхбаатарын талбайгаас “Таван шар” луу явах автобусанд бага насны хүүхдийнхээ хамт зорчиж явсан эмэгтэй “Орой үдэш аюулгүй явах боломжтой болсон нь их таалагдсан. Шөнийн автобус явахаас өмнө би 120 мянгатаас гэр лүүгээ өдөр бүр 28 000 төгрөгөөр такси хөлслөн харьдаг байлаа. Гэхдээ шөнийн тээврийн чиглэлийг нэмэх хэрэгтэй. Манайх Морингийн даваанд амьдардаг. Надтай адил хотын захын дүүрэгт, гэр хороололд оршин суудаг хүн олон бий. “Туул” тосгон, Биокомбинат чиглэлд шөнийн автобус явдаггүй. Хамгийн ойрхон нь Нисэх, Яармаг хүртэл явдаг тул Буянт-Ухаагийн автобусны буудлаас хувийн унаанд суух хэрэгтэй болдог. Тиймээс чиглэлийг нь олон болгож нэмээсэй. Нийтийн тээвэр хүн бүхэнд хүртээмжтэй байх ёстой шүү дээ” гэв. 
2023-06-20

Нийслэлийн 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Тодруулбал, дэлхийн шилдгүүд болох Сербийн “ҮБ”, Бельгийн “Антверп”, Латвийн “Рига”, БНХАУ-ын “Футион”, АНУ-ын “Харлем”, Канадын “Торонто”, Польшийн “Лүблин”, Литвийн “Мариянпол”, “Каунас” баг болон Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи”, “Амгалан”, “Баянгол Бронкос”, “Отгонтэнгэр Бродерс” багууд оролцож байна.
2023-06-17

“Asia Folk 2023” наадамд 20 улсын уран бүтээлч оролцоно

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ингэхдээ зургаадугаар сарын 16, 18-нд гадаад болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулах юм.
2023-06-14

Цахилгаан тоноглолд үзлэг хийж, зөвлөгөө өгөх нь 

Иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор энэ сарын 14-16-нд хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж буйгаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээлэв
2023-06-14

Хаврын олон улсын үзэсгэлэнг энэ сарын 15-18-ны хооронд зохион байгуулна

“SME-2023” буюу Хаврын олон улсын үзэсгэлэн худалдаа  зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Тус үзэсгэлэнгийн зорилго нь нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг даван туулах, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд чиглэж буй.
2023-06-14

Берлиний цэргийн тойргийн командлагч Юрген Ухтманнтай уулзлаа

Ирэх жил Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Улаанбаатар хот нь ХБНГУ-ын нийслэл Берлин хоттой 1977 оноос хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй.
2023-06-14

Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулах үүрэг өгөв

Мөн нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ онд 111 байршилд зөвшөөрөлгүй 8771 метр урт хашаа чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 14 байршилд 1222 метр урт хашааг чөлөөлж, тус ажил 31 хувьтай үргэлжилж байна.
2023-06-13

“Алтай хотхон”-ыхон нэмж барилга барихыг эсэргүүцэн жагслаа 

Оршин суугчдын эрх зөрчигдсөн энэ асуудлаар иргэд удаа дараа жагсаж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандсан ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрснийг хотхоныхон хэлсэн юм. 
2023-06-13

Утаанаас ялгарах PM1O-ын агууламжийн хэмжээ буурсан ч, хүхэрлэг хийн хэмжээ ихэссэн

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав.
2023-06-13

Шинэ “асран хамгаалагчид”-ын шидийг үзэх цаг

...Энэ ажлыг хувийн хэвшлийнхэнд хариуцуулах болсон нь ногоон байгууламжийн арчилгаа, хамгааллыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойг албаны хүмүүс хэлсэн. Хотын ногоон байгууламжийг аврах төлөвлөгөөтэйгөөр шинэ “асран хамгаалагч” томилсон гэсэн үг. Одоо тэдний шидийг үзэх л үлдлээ...
2023-06-12

Ширээний теннисний хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Тэмцээнд 16 клубийн 130 орчим тамирчин оролцсон бөгөөд олон улсын эрхтэй 14 шүүгч ажиллажээ
2023-06-11

Иргэдийн бүлэг 311.8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Хотын хэмжээнд өдөрт 2800-3000 тонн хог гардаг. Хогийн 30 хувийг шөнийн тээвэрлэлтэд шилжүүлээд байгаа бөгөөд цаашид үе шаттай нэмэгдүүлэх юм. Ингэснээр хог тээврийн машин түгжрэлд саатахгүй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер иргэдийг амарч зугаалахдаа хог хаягдлаа ил задгай хаяхгүй, хогийн саванд хаяж хэвшихийг уриалав.
2023-06-09

Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна

Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дэд бүтэц, инженерийн хангамжийн 25 байгууллага 644, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 14, нийт 658 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зургаадугаар сарын 9-ний байдлаар хэрэгжилт 30 хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-06-09

Хот хувийн хэвшлийнхэнтэй гурван жилийн гэрээ байгуулж, ногоон байгууламжаа даатгажээ

Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэнгийн 32 га талбайд мод үржүүлгийн газрыг байгуулж, хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд мөчир, суулгац, 6.7 сая мод, сөөг, 22 хүлэмжид үр тарьж байгаа юм.
2023-06-09

Бэлэн байдлын сургуулилалтад иргэд хайхрамжгүй хандлаа 

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бүх нийтийн бэлэн байдлыг хангах дадлага сургуулилалтыг өчигдөр улс даяар 16.00 цагт зохион байгууллаа. Энэхүү үйл явдалд иргэд хэрхэн оролцож байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дахь “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд очив. Учир нь тус худалдааны төвийн гаднах талбайг түр цугларах цэгээр тогтоосон юм. 
2023-06-09