Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Орон сууц, нийтийн аж ахуйн салбар хүний нөөцийн хомсдолд оржээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.
2023-07-25

Нийслэлийн 138 гудамж, талбайд эвдрэл үүсжээ

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүссэн.
2023-07-25

Сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажил 80 хувьтай байна

2023 онд 117 сургууль, 149 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаагаас гүйцэтгэл 80 хувьтай байна.
2023-07-25

“Дижитал хот”-ын хүрээнд 13 төсөл хэрэгжүүлж эхлэв

Үүний хүрээнд цахим засаглал, зам, тээврийн нэгдсэн систем гэсэн хоёр бүлэгт хамаарах 13 төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, онлайн бизнес төвийн, хэсгийн ахлагчийн, боловсролын, эрүүл мэндийн, сити дашбоард, цагдаагийн байгууллагын лавлагааны систем гэсэн зургаан төслийг цахим засаглалийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тэгвэл зам, тээврийн нэгдсэн систем нь долоон төслөөс бүрдэх бөгөөд үүнийг хэрэгжүүлэхээр 17 байгууллагын инженер, техникийн 140 ажилтан ажиллаж буй гэнэ. 
2023-07-25

Тог залгах боломжгүй 23 дэд өртөө, 36 байрны 2195 хэрэглэгч байна

Үерийн шалтгаанаар УБЦТС ТӨХК-иас зарим хэрэглэгчийн тогийг хязгаарлаад байна. Тодруулбал, хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, усыг нь соруулж дууссаны дараа залгах боломжтой 23 дэд өртөө, орон сууцны 36 байрны 2195 хэрэглэгч байна.
2023-07-25

88 байршилд 6917 метр хашаа, хайс буулгалаа

2023 онд зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 111 байршлын 8771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн
2023-07-25

Шинэ суурьшлын бүс рүү автобусны 19 чиглэл нээнэ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байна. Тодруулбал 2019 оноос хойш цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 46 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобусаар парк шинэчлэл хийжээ.
2023-07-24

Нүхэн гарцын зорчих хэсгийг аюулгүй болгохоор ажиллаж байна

Өнөөдөр 13.30 цагийн байдлаар Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 33-р хороо Тахилтын 22-ын товчооны зам дагуух нүхэн гарцын усыг соруулж
2023-07-24

Усанд автсан зоорийн давхруудын усыг соруулах ажиллагаа үргэлжилж байна

Гэр хорооллын айл өрхүүд хашаа болон гэрт ус тогтохгүй байхаар усны урсгалыг аюулгүй урсаж өнгөрөх суваг шуудуу татах Иргэд гудамж талбайд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байх
2023-07-24

НҮБ-ээс гэр хорооллын 10 хороонд үерийн эрсдэлээс хамгаалах ажил хийжээ

Улаанбаатар хотын үерийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 10 хороонд НҮБ-ын Хабитат байгууллагаас хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцлаа
2023-07-24

Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажлын явц 50 хувьтай байна 

Найдан сүмийн дээврийн ваарыг хуулж, шинээр тавихаар бэлдэж байгаа гэнэ. Музейг сэргээн засварлахын тулд Энэтхэг болон БНСУ-ын соёлын өв, уран барилга, архитектурын дурсгалыг засварладаг, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна. Түүнчлэн Монголын мэргэжилтнүүд ч хамтарсан аж. 120 гаруй жилийн настай энэхүү музей нь Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх, соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж юм. 1893-1903 оны хооронд барьсан тус музейд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалуудыг хадгалж байна. 
2023-07-24

Үерээс үлдсэн сургамж 

...Ерөөс бид ажлаа мэддэг, аюул, эрсдэлээ тооцоолдог хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй, өмнөх үйл явдлаасаа сургамж авдаггүй ард түмэн аж. Ийм дутагдлынхаа шийтгэлийг энэ удаа жинтэйхэн шиг хүртэв...
2023-07-24

Нийт нутгаар дуу цахилгаантай бороо үргэлжлэх тул үер, уснаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр Улаанбаатар хотын төв хэсгээр усархаг бороо ороход хотын хонхор газрууд усанд автаж, үерийн эрсдэлд орлоо.
2023-07-23

СХД-ийн 23 дугаар хорооны гэр хороолол дахь холбоос замыг хаажээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох бүтээн байгуулалт хийж, туннель байгуулах барилгын ажил эхэллээ.
2023-07-23

Автомашины азын дугаар худалдах цахим дуудлага худалдаа зарлажээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаад байна.
2023-07-23

Хүүхдийн парк өнөөдрөөс хэвийн ажиллаж байна

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлээ. Долдугаар сарын эхээр болсон үерийн улмаас паркийн олон тоглоом усанд автжээ.
2023-07-23

Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулна

НИТХ-аар Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ дэд төв орчмын 158 га, Сонгинохайрхан дүүргийн 7-10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлаар баталжээ.
2023-07-22

Их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийнэ

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийн их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийхээс 40 орчим хувьтай, урсгал засварын ажил 94 хувьтай байна. Засварын ажлыг аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
2023-07-22