Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2023-07-03

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн  хэлэлцүүлгийг хийлээ.
2023-07-03

УИХ-ын Тамгын газар, Азийн сангийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Азийн сангийн ерөнхийлөгч, хатагтай Лорел И.Миллертэй уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
2023-07-03

Санал худалдаж авах бүх хэлбэрийг хориглохоор хөтөлбөр батлав 

УИХ өнгөрсөн баасан гарагт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ хөтөлбөрт 11 зорилго дэвшүүллээ. Ингэснээр намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх манлайлал, ил тод байдлыг сайжруулна. Олон нийтийн итгэлийг хүлээсэн, авлигаас ангид, ёс зүйт нийтийн албыг бэхжүүлэх зорилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ” хэмээн онцолсон юм. 
2023-07-03

УИХ эмийн үнийн өсөлтийн шалтгааныг шалгах нь 

Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны санаачилгаар 2017 онд “Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа”-г ДЭМБ, Олон улсын эрүүл мэндийн үйл ажиллагааны байгууллагын стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэсэн байдаг. Судалгааны үр дүнд монголчууд хамгийн хямдыг нь хэрэглэдэг төдийгүй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй байгаа нь тогтоогдсон билээ. Дээрх гишүүд эдгээр асуудлыг мөн нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж буй. 
2023-07-03

 “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

Энэ хүрээнд улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх манлайлал, ил тод байдлыг сайжруулна
2023-06-30

БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монгол Улсад айлчилна

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2023-06-30

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарим заалтаар дахин санал хураалт явуулах шаардлагатай хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн
2023-06-29

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

Монгол Улсад эрүүл мэндийн нийт зардлын 19 хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг. Салбарын нийт 50 мянга гаруй ажиллагчдын 1.9 хувь нь нийгмийн эрүүл мэндийн ажилтан байна.
2023-06-29

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 20 гишүүнээс 2023 оны зургадугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явууллаа.
2023-06-28

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
2023-06-28

"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.
2023-06-28

Соёлын бүтээлч үйлдвэрлэлээс 481.4 тэрбум төгрөгийн орлого олжээ 

Уул уурхайн салбараас голлон хамаарсан эдийн засагтай манай улсын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр монгол өв соёлоо дэлхийд сурталчлахаас гадна том зах зээлээс “мөнгө босгох” боломжтой гэж үзсэн байна. Өрсөлдөх чадвартай, олон тулгуурт, тогтвортой эдийн засагтай байхын тулд тус салбарыг тусгайлан дэмжих нь зөв хэмээн үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ. Ийм замаар эдийн засгаа дэмжиж, улс орноо сурталчлах зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх юм. 
2023-06-23

Олонхын санал аваагүй гишүүд ард түмнийг төлөөлж чадах уу 

...Ингээд ерөнхийд нь харвал нийт сонгогчийн гуравны нэг буюу 33.4-өөс ихгүй хувийн дэмжлэг хүлээж, гишүүн болсон 31 хүн өдгөө хууль тогтоож байна. Энэ нь УИХ-ын нийт гишүүний 40 хувь гэсэн үг...
2023-06-23

ВИДЕО: УИХ-ын гишүүн Г.Дамдинням уучлал гуйлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар англи хэлний хичээлийг хөтөлбөрт оруулах уу, хуульчилж заах уу гэдэг дээр санал хураасан юм. Энэ үеэр Г.Дамдинням гишүүн уучлал гуйлаа.  
2023-06-22

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгожээ 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Тус төсөлд дараах 10 зохицуулалтыг тусгажээ. Үүнд: 
2023-06-22

Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан Улаанбаатарт болно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулах талаар тохиролцлоо.
2023-06-21

“Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдэд шагнал гардууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдэд шагнал гардууллаа.
2023-06-21