Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

УРАН ЗОХИОЛ: До.Цэнджавын шүлгүүд

...До.Цэнджавын шүлгүүд торгон мэдрэмж, санаанд оромгүй уран гаргалгаа, өөрийн гэсэн ур цэц, утга түрсэн санаа, шүүмжлэхүй аяс, уянгын зөөлөн шивнээ, сэтгэлийн салхи савир цөм хослон цогцолсон байх мөртлөө дүрслэл, санаа нь монгол хүмүүсийн амьдарч ирсэн, бас бидний амьдарч байгаа энэ л бор амьдралаас эрж хай­гаад байхааргүй энгийн зүйлс байж, тэр нь монгол ахуйн тод зураг, ёс заншлын шүн­шиг, байгаль, уул ус, эх орноо хайрлах үзэл, ёгт хошин илэрхийлэл, хүүрнэл өгүүлэмж­тэйгээ нэгдэн найрч, ямар ч уншигчийн сэтгэлийг холбилзуулан татсан уран санаа, утгын төвлөрлийг үүсгэдэг нь найрагчийн эрдэм авьяасын адвиш онцлог юм.
2024-11-23

Есөн цуглуулагчийн 2000 гаруй үзмэрийг дэлгэв

Монгол цэргийн музейнхэн “Мөрдөстэй цуглуулагчид” төрийн бус байгууллагынхантай хамтран “Хобби-2024” үзэсгэлэнг нээв. Энэ удаагийн үзэсгэлэнд зэвсэгт хүчний анги, байгууллагад үүрэг гүйцэтгэн, ажиллаж буй офицер, ахлагч нарын хувийн цуглуулгыг дэлгэжээ. Үүнээс гадна нэр хүндтэй цуглуулагчдын хувийн цуглуулгын дээжсээс олны хүртээл болгожээ. Түүнчлэн нийт есөн цуглуулагчийн 2000 гаруй үзмэрийг үзэсгэлэнд дэлгэсэн байна.
2024-11-22

Морин хуур, ёочин, “Гоёл”-той өдрүүд

Амралтын өдрүүдэд юу үзэж болох вэ. Ийм эрэл хайгуул хийж буй хүмүүст зориулсан товчхон мэдээлэл хүргэе. Мэргэжлийн урлагийн томоохон байгууллагуудаас Улсын драмын эрдмийн театрынхан “Тэнгэрийн хүү” жүжгээ үргэлжлүүлэн үзэгчдэд хүргэсээр байна. Дуурь бүжгийн эрдмийн театрынхны тухайд энэ долоо хоногт засварын ажилтай тул тоглолтоо түр завсарлах нь. Улсын филармонийнхон хуучны дуунуудаас бүрдүүлсэн, сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг хүргэх “Retro swing” тоглолтоо өнөөдөр хийх аж. “Улаанбаатар” театрын үндэсний хөгжмийн “Хангарди” найрлын тоглолтыг маргааш зохион байгуулахаар төлөвлөжээ.
2024-11-22

Бүжгийн спортынхон тивийн тэмцээнд амжилттай оролцлоо

“Хүүхэд-2” ангилалд M.Тэнүүн, Г.Үүлэн нар нээлттэй стандарт бүжгийн тэмцээнд мөн зургаан алт, латин бүжгийнхэд дөрвөн хүрэл медаль гардав.
2024-11-22

“Netflix”-ийнхэн Зүчи хааны тухай түүхэн уран бүтээл хийх нь

“Netflix” компанийнхан Чингис хааны ууган хүү Зүчийн тухай түүхэн кино хийхээр дүрийн сонгон шалгаруулалт зарлажээ. Түүний амьдрал, эрэлхэг зан чанар, эзэнт гүрний түүхэнд гүйцэтгэсэн гавьяаг ийнхүү өргөн дэлгэцнээ олны хүртээл болгох нь. Энэхүү уран бүтээлийг олон улсын хэмжээний чадварлаг найруулагч нар алдартай жүжигчидтэй хамтран бүтээх юм.
2024-11-21

Шилдгийн шилдэг бүтээлийн эзнээр Б.Баяр тодорч, Б.Эрдэнэбулган хоёр ангилалд түрүүлжээ

Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулсан байгалийн шилдэг гэрэл зураг шалгаруулах олон улсын уралдааны шилдгийн шилдэг бүтээлээр Б.Баярын “Хаврын нүүдэл” тодорч, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртжээ. Уралдааныг энэ жил “Үзэсгэлэнт байгаль”, “Зэрлэг амьтан”, “Монгол ахуй”, “Агаарын зураг” гэсэн дөрвөн ангилалд явуулж, тус бүрд гурван бүтээл шалгаруулснаас гадна шилдгийн шилдгийг тодруулсан аж.
2024-11-20

Аутист уран бүтээлчтэй танилцаарай

Аутист зураач Б.Хувьтын “Миний өнгө” үзэсгэлэнг “Кемпински хаан палас” зочид буудлын “Алтай” танхимд өнгөрсөн ням гарагт нээгээд байна. “Аутист уран бүтээлчийг дэмжихүй-2024” үйл ажиллагааны хүрээнд “ДоАрт” студи, “Кемпински хаан палас” зочид буудал, Монголын аутизмын холбооныхны санаачилга, дэмжлэгээр уг үзэсгэлэнг зохион байгуулж буй аж. Зураач Б.Хувьт дүрслэх урлагийн “Анима” сургуулийн төгсөгч бөгөөд “Солонго атгах хувьт” анхны үзэсгэлэнгээ2018 онд олон нийтэд толилуулж байсан туршлагатай уран бүтээлч юм.
2024-11-19

УДЭТ-ынхан шинэ жүжгээ толилуулах нь

“Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна вэ. Хайрын утга учир өдгөө юу болж хувирсныг хөгжим болон хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ” гэж найруулагч Г.Ган-Очир шинэбүтээлээтодотгожээ. УДЭТ-ын жүжигчинМ.Тогтохжаргал, О.Майдарравжаа, Ц.Рагчаа, Б.Золзаяа нар эл жүжигт тоглохоор бэлтгэлээбазааж буй юм. Уг бүтээлийг энэсарын 27-ноос УДЭТ-ын тайзнаа толилуулах нь.
2024-11-19

Ж.Анунаран Хонконгод үзэсгэлэнгээ дэлгэжээ

Урлаг судлаач, зураач Ж.Анунаран Хонконгийн “10 сhan¬cery lane” галерейд “Inner nature-return to innocence” нэртэй, бие даасан үзэсгэлэнгээ нээжээ. Энэхүү үзэсгэлэн нь байгаль, хүн хоорондын гүн хэлхээ холбоог тусгасан бүтээлүүдээс бүрдсэнээрээ онцлог бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 11-нийг дуустал олны хүртээл болгох аж.
2024-11-19

Марко пологийн тэмдэглэлүүдээр Монголын эзэнт гүрний түүхийг харуулна

Италийн Венец хотын худалдаачин, нэрт аялагч Марко Пологийн тэнгэрт дэвшсэний700 жилийн ойг тохиолдуулан “Марко Поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд өнгөрсөн баасан гарагт дэлгэв. Салбарын яам, Итали улсаас Монголд суугаа Элчин сайдын яамныхан болон Венецийн их сургуулийн монголч эрдэмтэн Элизабетта Рагагнин нар хамтран энэхүү үзэсгэлэнг гаргажээ. Марко Поло нь 1254 онд Италийн Венецэд төрж, 1324 онд нас барсан гэдэг.
2024-11-19

Сор бүтээлүүдийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэргээжээ

Галд өртөж, эх хувиар нь сонирхох боломжгүйд хүрсэн дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэргээжээ. Тодруулбал, Уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг 2009 оны тавдугаар сарын 19-нд гал түймэрт өртсөн.
2024-11-18

Гажигт нийгмийн золиос буюу “Инээмтгий хүн”

Хэрмэл жүжигчин Гуинплен, сохор эмэгтэй Дея нарын хайр сэтгэлээр төлөөлүүлэн жинхэнэ гоо үзэсгэлэн, мөн чанар хүний дотоодод оршдогийг илэрхийлсэн бүтээл гэх нь энэ зохиолыг дэндүү ядмаг тодорхойлсон хэрэг болно. Хайр сэтгэл бол гэгээрэлд хүрэх зам. Шударга ёс бол харанхуйгаас гэрэлд хүрэх мөнхийн тэмүүлэл.
2024-11-18

“Хөөмийн өдрүүд” болов

СУИС-иас “Хөөмийн өдрүүд” нэгдсэн арга хэмжээг өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр зохион байгуулж, эл өвийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой үйл ажиллагаануудыг явууллаа. Баасан гарагт тус сургуулийн Оюутан театрт “Хөөмий судлалын өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт олон улсын семинар болов.
2024-11-18

Хөнгөн атлетикийн мастер Ц.Раднаагийн хоч нь “Цагаан зээрийн янзага”

“Цагаан зээрийн янзага”. Энэ бол бидний дунд энгийн амьдарч, эгэлгүй гавьяаг бүтээж яваа Хөнгөн атлетикийн Ахмад мастеруудын Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаагийн амьдрал, амжилтын түүхээс сэдэвлэсэн баримтат киноны нэр.
2024-11-16

Их зохиолч С.Буяннэмэхийн бүтээлүүдийг танилцуулж эхлэв

Улсын хэмжээнд“Соёлын бүтээлч сар” аян үргэлжилж байна. Уг аяны хүрээнд “Өвлөн бүтээх өнөө ирээдүй” уриан дор “Эртний сайхан” үзэсгэлэн дэлгэж, улсын их дагина Цэндийн Дондогдулам, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрэгзэнгийн Чойдог, Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Сономбалжирын Буяннэмэх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат нарын түүхэн амьдралаас сэдэвлэсэн бүтээл туурвилыг олонд сонирхуулж байгаа.
2024-11-15

Монголыг олон улсад сурталчлах шилдэг гэрэл зургийг шалгаруулах нь

Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах гэрэл зургийн сан бүрдүүлэх нь. Үүний хүрээнд “1000 гэрэл зураг, 1000 уран бүтээл” уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулахаар болсныг Монголын гэрэл зурагчдын холбооноос мэдээлэв.
2024-11-14

“Хүрэн морь” наадмыг 34 дэх удаагаа зохион байгуулна

Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь” яруу найргийн наадмыг 34 дэх удаагаа зохион байгуулахаар болсноо Монголын зохиолчдын эвлэлээс мэдээлэв. Уг наадмын шалгаруулалт гурван үе шаттай аж. Нэгдүгээр шатанд хэдэн ч яруу найрагч шүлгээ ирүүлж болох нь. Тэднээс шилдэг 25 уран бүтээлч хоёрдугаар шатанд оролцох аж.
2024-11-12

Хүүхэд, залуучуудын театрын үйл ажиллагаа жигдрээгүй байна

Соёл урлагийн салбарын “царцаасан” ба­рилга, байгуу­ламж цөөнгүй байдаг. Тэдгээ­рийн нэг нь Хүүхэд, залуучуудын театр. Хоёр жил гацаасан тус теат­рын барилгыг энэ оны дөрөвдүгээр сарын 24-нд арайхийн нээ­сэн юм. Гэвч өдий болтол үйл ажиллагаа нь жигдрээгүй “амьгүй” байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллага улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгийг дэмий урсгагчдын нэг болчихлоо.
2024-11-12