ОБЕГ-ынхан Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерт нэрвэгдсэн айл өрхүүдийг шалгах, хэв журам сахиулах, хөдөлгөөний аюулгүй байдал, үерийн усанд урссан тээврийн хэрэгслийг татан гаргах, автозамыг чөлөөлөх, автозам замын байгууламжийг хүчитгэх, үерийн улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхүүдийн хашаанд үүссэн лаг шаврыг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мөн үерт өртөж орон гэргүй болсон 100 иргэнийг түр орон байраар хангансан талаар албаныхан мэдээллээ.