Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дах заалтыг үндэслэн Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх зааврыг бид мөрдөж ирсэн. Тэгвэл тус зааврыг шинэчлэн боловсруулж журам болгон шинэчилжээ. Улмаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар эцэслэн баталсан байна. Энэ журмыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах аж.