Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцууллаа. Үүнд:
Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 17 785 зээлдэгчид 1 их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүний 3512 аж ахуйн нэгж, 14,273 иргэний зээл юм. Олгогдсон зээлийн 7162 нь Улаанбаатарт, 10 623 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна.
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 497.9 тэрбум төгрөгийг 2,326 зээлдэгч, үүнээс 1,378 аж ахуйн нэгж, 948 иргэнд,
Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хувьд 15 784 зээлдэгчийн 207.4 тэрбум төгрөгийн зээл,
Мөн 5 109 зээлдэгчид 379.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл тус тус олгосон хэмээн мэдээллээ.