Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Шадар сайд болон ХЗДХЯ-аас боловсруулж байгаа. Хуулийн төслийг өнөөдөр цахимаар хэлэлцжээ. Хэлэлцүүлгээр Шадар сайдын ажлын алба, баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хороо, Биеийн тамир спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний бөхийн холбоо, бөх сохирхогч, судалаач нарын төлөөлөл оролцож, үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, бөхийн барилдааныг зохион байгуулах, цол, чимэг олгох журам, допингийн эсрэг зохицуулалт, маргаан шийдвэрлэлт зэрэг тулгамдсан асуудлыг хөнджээ. Мөн ХЗДХЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, Биеийн тамир спортын хороо, холбогдох холбоод, судлаачдын төлөөлөл оролцож, хурдан морины уралдаан, цол олголт, хурдан морьдыг хэрхэн ялгах, сонгон уралдуулах, унаач хүүхдийн эрх, уралдаантай холбоотой маргааны шийдвэрлэлт гэх мэт тулгамдаж байгаа олон асуудлаар саналаа солилцжээ.