Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас 792 мянган төгрөг болно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 792 000 төгрөг болж өөрчлөгдөнө. Харин шимтгэл төлөх  хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байна.  
2025-03-27

Өнжмөл өвс шатааснаас гал алдсан 21 дуудлага иржээ

Энэ он гарснаас хойш найман аймгийн 20 сумд 28 удаа ой, хээрийн түймэр дэгджээ. Түймэрт ой, хээрийн 1.3 сая га талбай, 39 гэр, 15 сууц, зургаан автомашин өртсөнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-03-27

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс дийлэнхдээ эрэгтэй мөрдөгч мэдүүлэг авч байна

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс дийлэнхдээ эрэгтэй мөрдөгч мэдүүлэг авч байна
2025-03-27

Шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгажээ

Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг ГУББГ-аас буулгаж, орц гарцыг чөлөөлж байна.
2025-03-27

Улаанбаатар, Өмнөговь, Дундговьд улаанбурхны 93 тохиолдол бүртгэгдэв 

Улаанбурхан өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр өчигд­­­­­рийн байдлаар 93 хүүхэд уг халдвар авсан нь ла­бо­ра­то­­­рийн шинжилгээгээр батлагдсан байна. Өмнөх өдрийн мэ­­­дээл­­­лээр нийт 85 хүүхэд өвчилсөн бол нэг хоногт най­ман тохиолдлоор нэмэгджээ.
2025-03-27

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн нөхцөлийг бид гаргахдаа энэ удаа их болгоомжтой хандана

Ипотекийн зээлийн нөхцөлийг бид гаргахдаа энэ удаа их болгоомжтой хандаж байгаа. Энэ жил ипотекийн хөтөлбөрийг удаан зарлаж байгаа мэт иргэдэд санагдаж магадгүй. Бид барилгын нийлүүлэлттэй уялдаж байж энэ хөтөлбөрөө зарлахгүй бол өмнө нь бидний гаргасан алдаа юу гэхээр хүүг бууруулсан ч иргэдийн төлөлт буураагүй. Жишээ дурдвал ипотекийн зээл найман хувийн хүүтэй байхад зээл авсан иргэд сард 400-600 мянган төгрөг байсан. Гэтэл 6 хувь болгож бууруулахаар уг нь тэр төлж байсан мөнгө багасах ёстой. Гэтэл барилгын метр квадратын үнэ нэмэгдэж, иргэдийн зээлийн сарын төлөлт дээр 100-150 мянган төгрөг нэмэгдсэн. Энэ бол бодит жишээ. Товчхондоо иргэд хохирч, барилгын компаниуд хожиж байна гэсэн үг. Тэгэхээр бид барилгын компаниудад зориулсан ипотекийг хийж болохгүй. Нэг талдаа ипотекийн зээлийн хүүг буулгаж, нөгөө талдаа барилгын үнэ нэмэгдэж болохгүй. Иймд эрэлт, нийлүүлэлтийг уяалдуулсан бодлого байх ёстой.
2025-03-27

Хаврын улиралд угаартаж амиа алдах тохиолдол нэмэгддэг 

Урин цаг ирж буйтай холбоотой гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэглээ багасдаг ч угаа­рын хийн улмаас амиа алдах тохиолдол нэмэгд­дэгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэрэмж­лүүлэв.
2025-03-27

Л.Энх-Амгалан: Сэтгэлийн хөөрлөөр цалинтай ээж хөтөлбөрийг 500 мянга болгох боломжгүй

Бидний хувилбар бол гурван жилийн хугацаанд сар тутам 50 мянган төгрөг өгөх үү? эсвэл 0-6 сар буюу хамгийн их зардал гардаг үед ээжид нь 100-150 мянган төгрөг гэдэг тооцоолол яригдаж байна. Түүнээс биш сэтгэлийн хөөрлөөр сарын 500 мянга болгоно гэсэн тооцоололгүй мэдэгдэл гаргаж болохгүй
2025-03-27

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжихэд уриалсан нөлөөллийн үйл ажиллагаа эхлүүлнэ 

Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх за­маар суралцахуйг дэмжих” төслийн хү­­­­рээнд нөлөөллийн арга хэмжээ зо­хион байгуулагч нарыг сонгон шал­га­­­­руул­жээ.
2025-03-27

Б.Уянга: Монгол Улс ойрын хэдэн жил уул уурхайн үр ашигт төвлөрч хөгжих нь тодорхой байна

Зөвхөн стратегийн орд гэж хязгаарлалгүй нийт уул уурхайн төслүүдээс борлуулалтын орлогоос тодорхой хувийг “Хуримтлалын сан”-д төвлөрүүлдэг болох хуулийн төсөл өргөн барина. Өөрөөр хэлбэл, зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр нийт уул уурхайн төслүүдээс нийт борлуулалтын орлогын тодорхой хувийг, магадгүй хоёр хувийг жил бүр Үндэсний баялгийн санд төвлөрүүлдэг байх зохицуулалтыг хуульчлах хэрэгтэй байна. Ингэснээр эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулах гэж буй хөрөнгө оруулагчдад салбарын тоглоомын үндсэн дүрэм ойлгомжтой болно.
2025-03-27

Ойрын өдрүүдэд хүйтний эрч намжихгүй 

Ойрын өдрүүдэд хүйтний эрч намжихгүй, цасан болон шо­роон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газ­раас анхаарууллаа. Тухайлбал, өнөөдөр, маргааш нутгийн зүүн хагаст бороо орж, цасаар шуурах төлөвтэй байгаа аж. Түүнч­­лэн өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш говь, тал, хээрийн бүсэд шороогоор шуурах нь. 
2025-03-27

Иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд зогсооно

Иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд зогсоохоор болжээ. Тодруулбал,“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны 4 дүгээр сарын 23-наас эхлэн зогсооно. Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульчилсны дагуу нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдийн иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сэргээх юм.
2025-03-27

Кэмбрижид монгол судлалыг хөгжүүлэхэд 500 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Манай улс Кэмбрижийн их сур­гуу­лийн Монгол, Дотоод Ази суд­лалын тө­вийн үйл ажиллагааг хөг­жүү­лэхэд 500 мян­ган ам.долларын дэмжлэг үзүү­­лэ­хээр шийд­вэрлэж, эхний ээлжийн сан­хүү­­жил­тийг нь шилжүүлжээ.
2025-03-27

Улаанбаатарт явган шуурга шуурна

Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
2025-03-27

Багануурт Орос хэлний төв нээлээ

Багануур хотод "Боловсрол" сургуулийг түшиглэн байгуулсан Монгол дахь 59 дахь Орос хэлний төвийг нээлээ. Энэхүү нээлтэд Улаанбаатар дахь “Русский дом”-ын төлөөлөгч нар оролцов. Үйл ажиллагаа пионерын дүрэмт хувцастай сургуулийн сурагч нар халуун дотноор угтан авч үе үеийн холбоо, соёл залгамжлалын чанарыг онцолсноор эхэлсэн юм.
2025-03-26

Оксфордын их сургуулиас зохион байгуулсан олон улсын хуралд малчин гэр бүл оролцлоо

Оксфордын их сургуулиас зохион байгуулсан олон улсын хуралд малчин гэр бүл оролцлоо. Тодруулбал, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Өлзийт сумын харьяат малчин гэр бүл Л.Төмөрсүх, Б.Ханд нар энэ сарын 20, 21-нд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль буй орчны сургуулиас зохион байгуулсан “Говь цөлөрхөг бүс нутагт амьдарч буй иргэдийн ахуй амьдрал”-ын талаар олон улсын бага хуралд оролцлоо.
2025-03-26

Монгол, Солонгос хоёр улсын иргэдийн харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа.
2025-03-26

300 орчим хүүхэд, залууст санхүүгийн боловсрол олгов

Олон улсын санхүүгийн хамтын ажил­ла­гааны бай­гууллагаас 2012 оноос эхлэн дэл­хийн улс ор­нуудад хэрэгжүүлж буй “Дэлхийн мөн­гөний до­лоо хоног” аяныг Монгол Улс 13 дахь жилдээ тэм­дэглэж байна.
2025-03-26