Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, 10 хувийн татварыг нэг болгон бууруулах төслийг гишүүн Ж.Баярмаа тэргүүтэн санаачилсан юм. Энэ талаар санаачлагч гишүүд мэдээлэл хийв. Ж.Баярмаа гишүүн “Аливаа улсын хөгжлийг дундаж анги нь авч явдаг. Гэтэл манай улсад ийм хэсэг алга боллоо. Ажил эрхэлдэг иргэдийн 60 хувь нь цалингийн зээлтэй, үүний 100 мянга нь хугацаа хэтэрсэн байна. Дундаж иргэн гэдэг хуримтлалтай байх учиртай. Харин манайд бол өр, зээлийн л хуримтлал үүслээ. Иргэд, татвар төлөгчид туйлдаж буй учраас ХХОХТ-ыг нэг хувь болгож бууруулах төсөл санаачилсан. Олон улсын эдийн засгийнхамтын ажиллагааны байгууллагаас сүүлийн 35 жилийнтурших ХХОАТ-ыг судлаад уг татварыг нэг хувиар бууруулахад нэг иргэнд ногдох ДНБ улиралд 1.5 хувиарөсөж буйг тогтоосон. Тиймээс эрх баригчид айх хэрэггүй, эл татварыг есөн хувиар бууруулснаар алсуураа эдийн засгийн цусны эргэлт сайжирна” гээд төслийг хэлэлцэхийгдэмжихийг бүх гишүүнд уриалсан юм.